Турк Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болно
- 2013-03-11
- Дэлхий
- 0
Турк 2050 он гэхэд Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болно гэж тус улсын Ерөнхийлөгч Абдулла Гуль өнгөрөгч бямба гаригт мэдэгдэв. А.Гуль Шведийн хаан XVI Карл Густавийн урилгаар тус улсад хоёр өдрийн хугацаатай айлчлах үеэрээ Шведийн өдөр тутмын “Dagens Nyheter” сонинд өгсөн ярилцлагадаа “Турк Улс Шведтэй адилхан болж байна. Ажилгүйдэл, төсвийн алдагдал жилээс жилд буурч, эдийн засаг хурдацтай өсч байна. Бид 2050 он гэхэд Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болох зорилт тавьсан” гэжээ. А.Гуль Шведийн нийслэл Стокгольмд хоёр өдөр саатах бөгөөд төрийн тэргүүний хувиар тус улсад анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Харин Туркийн “Анатолиа” агентлагийн мэдээлснээр, А.Гуль Шведэд айлчлах үеэрээ тус улсын парламентад үг хэлэхийн дээр Стокгольмийн их сургуулийн Туркийн судалгааны хүрээлэнгийн нээлтэд оролцох юм. Дашрамд сонирхуулахад, А.Гулийг Туркийн 100 гаруй бизнесмэн дагалдаж яваа аж.






Сэтгэгдэл (1)
(180.149.80.254)
машаллах.......юун рубль вэ