Аун Сан Су Ки сөрөг хүчний тэргүүнээр дахин сонгогджээ

Мьянмарын сөрөг хүчний хамгийн том нам Ардчиллын үндэсний лигийн тэргүүн Аун Сан Су Ки дахин сонгогджээ. Аун Сан Су Ки 1988 онд энэ намыг байгуулж 1990 онд болсон сонгуульд ялалт байгуулсан ч гишүүдийнхээ хамт цэргийн дарангуйлагчдын гарт хэлмэгдэж байсан удаатай. Харин өнгөрөгч оны сонгуульд тэрбээр дахин оролцож Холбооны ассамблейн хоёр дахь том хүчин болсон юм. Тус нам 2015 оны сонгуульд ялалт байгуулж эрх барина гэдэгтэй итгэлтэй байгаа бөгөөд үүний тулд 67 настай Аун Сан Су Киг дахин сонгожээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)