Энн Хэтэуэйн шинэ загвар
- 2013-03-12
- Дэлхий
- 0
Ер нь бол Энн шинэ шилдэг загварын шүтээн гэгддэг. Тиймдээ ч загварын өндөр мэдрэмжтэй, дэгжин хувцасладаг гэж үргэлж л магтуулдаг. Ялангуяа улаан хивсний ёслолын үйл ажиллагаанд загварын бүхий л дүрмийг ягштал баримталсан байдаг. Гэвч тэрээр энэ удаа загварын ажиглагчдыг жинхэнэ алмайруулж чадлаа. Өнгөрөгч амралтын өдрүүдээр 30 настай Оскарын эзэн бүсгүй маань хэв загвар муутай, саарал өнгийн зузаан ноосон малгайг хөмсгөө далд ортол “углаж”,ямар ч будаггүйгээр Манхэттений гудамжаар зугаалсан нь яах аргагүй олны анхаарлыг татаж байжээ. Малгай нь Энний нүүрнээс бараг хоёр дахин том байсан нь яг л толгойндоо зузаан уут угласан мэт утгагүй харагдаж байсан аж. Жүжигчин бүсгүйн алдар “Шулам Prada үүрдэг” киноны нэлээд нэр хүндтэй fashion сэтгүүлийн чадварлаг ажилтны дүрээр улам алдаршсан гэж болно. Түүнээс хойш Энний хувцаслах хэв маяг үргэлж олны анхаарлыг татах болсон бөгөөд загварлаг оддын жагсаалтад дээгүүр жагсдаг байсан. Гэвч ийм загварын дараа яах бол?















Сэтгэгдэл (0)