Уго Чавесыг занданшуулна
- 2013-03-12
- Дэлхий
- 0
Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесыг занданшуулахаар болжээ. Тус улсын дэд Ерөнхийлөгч Николас Мадуро ингэж мэдэгдэхийн сацуу “Бид аугаа удирдагчийнхаа ариун бие цогцсыг ард түмэн болон ирээдүй хойч үедээ үеийн үед үзүүлэн таниулахын тулд занданшуулахаар шийдлээ” гэв. Хэрвээ түүнийг занданшуулбал дэлхий “төгс” хадгалагдаж буй найман удирдагчтай болох нь. Н.Мадуро цааш нь “У.Чавесын биеийг Ерөнхийлөгчийн ордны дэргэдэх цэргийн музейд шилэн хоргонд тавина. Яг л Хо Ши Мин, Ленин, Мао Зедун шиг занданшуулна. Би занданшуулсан зарим удирдагчийг санахгүй байна. Ихэнх нь коммунист удирдагч. Хүйтэн дайнаас хойш ийм хүндэтгэл дэлгэрсэн. Гэхдэ У.Чавес бусдаасаа онцгой, нэр цуутай нь байсан” гэжээ. У.Чавестай салах ёс гүйцэтгэх ёслол урьд хожид байгаагүй өргөн болж Латин Америкийн голдуу 30 гаруй орны төрийн тэргүүн, түүний дотор Ираны Махмуд Ахмадинежад, Белоруссийн Александр Лукашенко нар оролцсон юм. Ингээд алдарт удирдагчдийг занданшуулсан долоон баримтыг танилцуулъя.
Владимир Ленин, ОХУ Тэрбээр 1924 оны нэгдүгээр сарын 21-нд таалал төгссөн бөгөөд коммунист хувьсгалын анхны удирдагч байв. Түүний биеийг Москвагийн Улаан талбай дахь Лениний бунханд шилэн хоргонд хадгалдаг байна.
Мао Зедун, Хятад Мао 1976 оны есдүгээр сарын 9-нд нас баржээ. Тэрбээр 1949 онд БНХАУ-ыг байгуулж, түүнээс хойш насан өөд болтлоо удирдагчаар нь ажилласан байна.
Ким Ил Сун, Хойд Солонгос Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Сун 1994 оны долдугаар сарын 8-нд таалал төгстлөө улсаа удирджээ. Тэрбээр энэ улсыг 1948 онд байгуулсан юм.
Ким Жон Ил, Хойд Солонгос 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд зүрхний шигдээс өвчний улмаас хорвоог орхисон Ким Жон Ил эцгийгээ нас барсан 1994 оноос хойш улсынхаа тэргүүнээр ажилласан. Тэрбээр өөрийгөө эцгийнхээ хажууд оршуулуулсан бөгөөд саяхан тус улсад хөл тавьсан Деннис Родман эцэг, хүү хоёр дээр зочилж, хүндэтгэл үзүүлжээ.
Хо Ши Мин, Хойд Вьетнам Коммунист хувьсгалч Хо Ши Мин 1945 онд Бүгд найрамдах ардчилсан Вьетнам Улсыг байгуулж, 1969 оны есдүгээр сарын 2-нд мөнх бусыг үзүүлжээ. Одоо түүний цогцос Ба Диний талбайд хадгалагдаж буй.
Фердинанд Маркос, Филиппин Ф.Маркос 1965-1986 онд Филиппиний Ерөнхийлөгчөөр ажиллаж, 1989 оны есдүгээр сарын 28-нд Хавайд цөллөгөнд байхдаа амьсгал хураасан байна. Харин түүний цогцсыг 1993 онд эх нутагт нь авчирч, мөнхөлжээ.
XXIII пап Жон, Ватикан Анжело Ронкалли буюу XXIII пап Жон 1958 оноос 1963 оны зургадугаар сарын 3-нд таалал төгстлөө Ромын Католик сүмийн тэргүүнээр ажиллажээ. Түүнийг католик шашныг бусад шашинтай сайн холбоо тогтооход оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2000 онд занданшуулан алдаршуулсан юм.

Сэтгэгдэл (0)