Афганистаны алдартай жүжигчин НАТО-гийн бөмбөгдөлтөд өртөв

Афганистаны алдарт жүжигчин Назар Мухаммед Мажнунъяр Хельманди НАТО-гийн агаарын дайралтад өртөж амиа алджээ. Олон арван кинонд тоглосон тэрбээр Афганистаны өнөө цагийн хамгийн алдартай жүжигчин бөгөөд хар тамхи, терроризмтай тэмцэж буй дүрээрээ олон нийтэд хүндлэгдсэн кино од байв. Харин өнгөрөгч ням гаригт Афганистаны өмнө зүгийн Хельманд мужид амиа алджээ. Түүний ах Дилаварын хэлснээр, дүүг нь Хельманд мужийн Засаг даргын тамгын газрын тагнуулаар ажилласан хэмээн гурван босогч барьцаалсан байх үеэр НАТО-гийн онгоцууд тэдэнтэй хамт бөмбөгдсөн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)