Архинд хордож 51 хүн нас баржээ

Архинд хордож 51 хүн нас баржээ
Ливийн нийслэл Триполид гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч архинд хордож 51 хүн нас барсан тухай тус улсны Эрүүл мэндийн яамны албаныхан мэдээлэв. Одоогийн байдлаар архины хордлогонд орсон 378 хүн нийслэл хотын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгаа гэнэ. Метилийн спиртэд хордсон өвчтнүүдийн олонхи нь бөөрний диализийн аппаратаар эмчилгээ хийлгэж байна. Ливид архи худалдах болон хэрэглэхийг хуулиар хориглодог гэнэ. Гэхдээ хар зах дээр архи худалддаг бөгөөд инжир, хасарваань, усан үзэм зэрэг жимсний хямд үнэтэй “Бока” хэмээх архи түгээмэл байдаг аж. Эрүүл мэндийн албаныхан хэлснээр, амиа алдсан 51 хүний 38 нь нийслэл Триполи хотын оршин суугчид бол 13 нь хөрш Тунис Улс уруу аялж явсан хүмүүс байжээ. Дашрамд дурдахад, метилийн спирт нь хүнийг бөөрний дутагдал, саа, багтраа, хараагүй болгохоос гадна их хэмжээгээр хэрэглэсэн үед үхэлд хүргэдэг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)