А.Лукашенко Оросыг урив
- 2013-03-13
- Дэлхий
- 0
А.Лукашенко Оросыг урив
Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ыг Латин Америкт хамтдаа ажиллая хэмээн урьсан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч, Латин Америкийн бүс нутгийн тэргүүн Уго Чавес таалал төгссөнтэй холбогдуулан дэлхийн орнууд энэ бүс нутгийн орнуудтай худалдаа, тэр дундаа газрын тос, зэвсгийн салбарт хамтран ажиллах боломж хайж эхэлсэн юм. Ашигтай энэ зах зээлд түрүүлж хөл тавихаас Белоруссь хоцрохыг хүссэнгүй ОХУ-ыг хамтдаа ажиллах ёстой хэмээжээ. А.Лукашенко Минск хотноо Омск мужийн захирагч Виктор Назаровтай уулзах үеэр ингэж хэлсэн бөгөөд бид хамтран Латин Америкт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Одооноос үйл ажиллагаагаа эхлүүлэх нь зөв. Асар их ашиг биднийг хүлээж байна” гэсэн байна. Тэрбээр саяхан Венесуэлийг зорьж У.Чавестай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд оролцоод ирсэн юм. Белоруссь 2006 оноос хойш Венесуэлтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 200 орчим гэрээ байгуулжээ. Гэсэн ч ОХУ Латин Америкийн орнуудтай илүү идэвхтэй харилцдаг юм.

Сэтгэгдэл (0)