ОХУ Башар аль-Ассадад зэвсэг нийлүүлэхээ зогсоох ёстой

ОХУ Башар аль-Ассадад зэвсэг нийлүүлэхээ зогсоох ёстой
“ОХУ Башар аль-Ассадад зэвсэг нийлүүлэхээ зогсоож, сөрөг хүчинтэй яриа хэлэлцээр хийхэд дарамт үзүүлэх ёстой” гэж Ардчилсан өөрчлөлтийн үндэсний зохицуулах хороо хэмээх Сирийн сөрөг хүчний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ража аль-Нассер Москвад хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Тэрбээр цааш нь “ОХУ-д оролцохгүй л байгаа болохоос биш яриа хэлэлцээр явуулахад шаардлагатай хангалттай боломж бий” гэжээ. Мөн Башар аль-Ассадад зэвсэг нийлүүлэхийг хориглосон олон улсын шийдвэр маш зөв алхам болсон гэдгийг онцолсон байна. Москва Дамаскийн удирдагч Башар аль-Ассадад зэвсэг нийлүүлдэггээ хүлээн зөвшөөрсөн ч түүнийг огцрохыг шаардсан жагсаал Сирид өрнөсөн 2011 оны гуравдугаар сараас өмнө байгуулсан гэрээний дагуу тус улсад зэвсэг нийлүүлж байгаа гэж мэдэгддэг байна.  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hh (203.241.247.100)

    2013-03-13

    Orosuudaas ene horvoogiin hamgiin muu muuhai garch bhiin sda gej