Таван хиймэл эрхтэнтэй ч хүүхэд төрүүлж чаджээ

Таван хиймэл эрхтэнтэй ч хүүхэд төрүүлж чаджээ

Катар улсын иргэн Фатима аль-Ансари таван хиймэл эрхтэн суулгуулах хагалгаа хийлгэж байжээ. Энэ эмэгтэй АНУ-ын Майами хотын эмнэлэгт эрүүл охин төрүүллээ. Дэлхийд ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм. Эмнэлгийн эмч нар анагаахын ном, бүртгэлээс таван хиймэл эрхтэнтэй эмэгтэй хүүхэд төрүүлж байсан тохиолдлыг олоогүй гэж ярилаа. Европт хоёр хиймэл эрхтэн суулгуулсан эмэгтэй хүүхэд төрүүлж байжээ. Фатима аль-Ансари 19 настай байхдаа гэдэсний түгжрэл болсон учраас хиймэл эрхтэн суулгуулсан аж. Майами хотод очиж хагалгаа хийлгэсэн бүсгүй донорын элэг, ходоодны хэсэг, бүдүүн нарийн гэдэсний хэсэг, нойр булчирхай гэсэн таван хиймэл эрхтэнтэй юм. Жирэмсэн байхдаа хүндрэлтэй байсан ч 26 настай Фатима аль-Ансариг  эмч нар хоёр дахь хүүхдээ төрүүлж болно гэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)