Дэлхийн хамгийн өнөр бүл
- 2013-03-14
- Дэлхий
- 0
Энэтхэгийн иргэн Цион Хан дэлхийн хамгийн өнөр бүлийн тэргүүн гэнэ. Тэрбээр 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач, зээтэй. Ционы гэр бүл 100 гаруй өрөөтэй дөрвөн давхар байранд амьдардаг бөгөөд тэрбээр хэдэн ч эхнэртэй байж болохыг зөвшөөрдөг шашны бүлэглэлийн тэргүүн аж. Ционы гэр бүл цэргийн дэг журамтай.
Энэтхэгийн иргэн Цион Хан дэлхийн хамгийн өнөр бүлийн тэргүүн гэнэ. Тэрбээр 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач, зээтэй. Ционы гэр бүл 100 гаруй өрөөтэй дөрвөн давхар байранд амьдардаг бөгөөд тэрбээр хэдэн ч эхнэртэй байж болохыг зөвшөөрдөг шашны бүлэглэлийн тэргүүн аж. Ционы гэр бүл цэргийн дэг журамтай. Гэрийн эзний хуваарилсан угаах, хоол хийх зэрэг гэрийн ажлуудыг эхнэр тус бүрдээ сахилга баттайгаар хийдэг. Уг гэр бүл нэг өдөрт хүнсэнд 220 кг будаа, 120 кг төмс, 30 орчим тахиаг хүнсэндээ хэрэглэдэг аж. Өнгөрсөн жил л гэхэд Цион дахин 10 эхнэр авсан төдийгүй үхэх хүртлээ шинэ эхнэр авсаар байхаа онцолжээ. Түүний хүүхдүүд эцгийнхээ эл үйлдлийг хотын ядуу эмэгтэйчүүдэд тусалж буй сайн үйл хэмээн хүлээн зөвшөөрдөг аж. Хэрвээ эцэг нь эдгээр эмэгтэйчүүдийг эхнэрээ болгож аваагүй байсан бол орох орон, идэх хоолгүй тарчиг амьдрах байсан гэнэ. Ционы залуухан шинэ эхнэрүүд түүнтэй зэргэлдээ өрөөнд амьдарч ээлжээрээ хоноглодог бол хуучин нь өөр давхарт амьдардаг байна.
Энэтхэгийн иргэн Цион Хан дэлхийн хамгийн өнөр бүлийн тэргүүн гэнэ. Тэрбээр 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач, зээтэй. Ционы гэр бүл 100 гаруй өрөөтэй дөрвөн давхар байранд амьдардаг бөгөөд тэрбээр хэдэн ч эхнэртэй байж болохыг зөвшөөрдөг шашны бүлэглэлийн тэргүүн аж. Ционы гэр бүл цэргийн дэг журамтай. Гэрийн эзний хуваарилсан угаах, хоол хийх зэрэг гэрийн ажлуудыг эхнэр тус бүрдээ сахилга баттайгаар хийдэг. Уг гэр бүл нэг өдөрт хүнсэнд 220 кг будаа, 120 кг төмс, 30 орчим тахиаг хүнсэндээ хэрэглэдэг аж. Өнгөрсөн жил л гэхэд Цион дахин 10 эхнэр авсан төдийгүй үхэх хүртлээ шинэ эхнэр авсаар байхаа онцолжээ. Түүний хүүхдүүд эцгийнхээ эл үйлдлийг хотын ядуу эмэгтэйчүүдэд тусалж буй сайн үйл хэмээн хүлээн зөвшөөрдөг аж. Хэрвээ эцэг нь эдгээр эмэгтэйчүүдийг эхнэрээ болгож аваагүй байсан бол орох орон, идэх хоолгүй тарчиг амьдрах байсан гэнэ. Ционы залуухан шинэ эхнэрүүд түүнтэй зэргэлдээ өрөөнд амьдарч ээлжээрээ хоноглодог бол хуучин нь өөр давхарт амьдардаг байна.Ц.ЖАРГАЛ

Сэтгэгдэл (0)