Хойд Солонгос интернэтийг хааж гадаад ертөнцөөс тасрахаар шийдлээ
- 2013-03-14
- Дэлхий
- 0
Хойд Солонгос интернэтийг хааж гадаад ертөнцөөс тасрахаар шийдлээ
Хойд Солонгосын Засаг захиргаа улс орондоо интернэтийг хаасан байна. Тус улсын мэдээллийн агентлагаас “Компьютерийн хэрэгсэл ашиглан, радио электрон дайн хийхийн эсрэг ийм арга хэмжээ авсан” гэж мэдээлсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
Зарим нэмэлт арга хэмжээ авах талаар мэдээллийн агентлаг хэлсэн аж. Хойд Солонгосын Солонгосын хойгийн байдал өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Хойд Солонгос газар доор гурав дахь удаагаа цөмийн туршилт хийсний дараа хурцдаж эхэлсэн. Одоо Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургууль болж байгаа юм. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун армийн дөрөвдүгээр корпусын буудлагыг өнгөрсөн пүрэв гарагт удирдсан байна. Хэрвээ Өмнөд Солонгос өдөөн хатгах юм бол Өмнөд Солонгосын Пэннендо, Течхондо арлууд дээр гал дүрэлзүүлнэ гэж Ким Чен Ун хэлсэн аж.
Хойд Солонгосын Засаг захиргаа улс орондоо интернэтийг хаасан байна. Тус улсын мэдээллийн агентлагаас “Компьютерийн хэрэгсэл ашиглан, радио электрон дайн хийхийн эсрэг ийм арга хэмжээ авсан” гэж мэдээлсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.Зарим нэмэлт арга хэмжээ авах талаар мэдээллийн агентлаг хэлсэн аж. Хойд Солонгосын Солонгосын хойгийн байдал өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Хойд Солонгос газар доор гурав дахь удаагаа цөмийн туршилт хийсний дараа хурцдаж эхэлсэн. Одоо Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургууль болж байгаа юм. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун армийн дөрөвдүгээр корпусын буудлагыг өнгөрсөн пүрэв гарагт удирдсан байна. Хэрвээ Өмнөд Солонгос өдөөн хатгах юм бол Өмнөд Солонгосын Пэннендо, Течхондо арлууд дээр гал дүрэлзүүлнэ гэж Ким Чен Ун хэлсэн аж.

Сэтгэгдэл (0)