Пао Гин -Хэ АНУ-д айлчилна
- 2013-03-14
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэ ирэх тавдугаар сарын эхээр АНУ-д айлчлахаар болжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд Хойд Солонгосыг цөмийн туршилт явуулсантай холбогдуулан АНУ, Өмнөд Солонгостой хамтарч хоёр ч цэргийн сургуулилт эхлүүлсэн. Үүний улмаас хоёр Солонгосын байдал хурцдсан энэ үед Пак Гын-Хэ хамгийн хүчирхэг холбоотон АНУ-д айлчлах болсноо дуулгалаа.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэ ирэх тавдугаар сарын эхээр АНУ-д айлчлахаар болжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд Хойд Солонгосыг цөмийн туршилт явуулсантай холбогдуулан АНУ, Өмнөд Солонгостой хамтарч хоёр ч цэргийн сургуулилт эхлүүлсэн. Үүний улмаас хоёр Солонгосын байдал хурцдсан энэ үед Пак Гын-Хэ хамгийн хүчирхэг холбоотон АНУ-д айлчлах болсноо дуулгалаа. Тэрбээр хоёрдугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж албан тушаалаа хүлээн авсан бөгөөд хилийн чанад дахь анхны айлчлалаа АНУ-д хийх гэж буй нь энэ. Пак Гын-Хэгийн тангараг өргөх ёслолд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнийг Вашингтонд айлчлахыг урьсныг уламжилжээ. Харин энэ айлчлалынхаа дараа Пак Гын-Хэ Хятад, Япон, ОХУ-д айлчлах гэнэ.

Сэтгэгдэл (0)