Европын спортын наадамд бөхийн төрлийг багтаах гэрээнд гарын үсэг зурав
- 2013-03-15
- Дэлхий
- 0
Швейцарь Улсын Лозанн хотноо ФИЛА-гийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Лалович болон Европын бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Ценов нар 2015 оны зургадугаар сард Азербайжаны Баку хотод болох Европын анхдугаар спортын наадмын хөтөлбөрт эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлийг багтаах саналын тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Европын олимпийн холбоог төлөөлж ерөнхийлөгч Патрик Хикки гарын үсэг зурсан байна. Хоёр тал техникийн асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэж “Баку-2015” спортын наадмын хөтөлбөрт бөхийн гурван төрлийг багтаах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцжээ.









Сэтгэгдэл (0)