Дэлхийн хамгийн ногоон хотууд
- 2013-03-15
- Дэлхий
- 0
Өнөө үед экологийн асуудал дэлхийн аль ч оронд хурцаар тавигдах болсон. Хүн байгалийн харилцан шүтэлцээг ухамсарлаж санаа зовнидог зарим нь байгаль орчинд ээлтэй эко машин сонгох, “ногоон” эх үүсвэрээс цахилгаан эрчим хүчээ авах зэргээр үлгэр дууриалтай амьдардаг. Экологийн асуудал дэлхий дахины тулгамдсан асуудал болсон учраас зарим орон улстөрийн бодлогоор зохицуулахыг эрмэлзэж байгаа. АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэд хүрээлэн буй орчиндоо хамгийн ихээр санаа тавьдаг орнуудын жагсаалтыг гарган алдаршуулж, бусдад үлгэрлэжээ. Хамгийн “ногоон” орнуудыг 100 оноогоор дүгнэж байр эзлүүлсэн байна.
Жагсаалтын нэгдүгээр байрыг Исланд улс 93.5 оноогоор тэргүүлжээ. Атлантын тэнгисийн хойд хэсэгт байрладаг энэхүү арлын орныг цэвэр, онгоноор нь байлгах гэж байгаль эх өөрөө ихэд “харамладаг” гэхэд хилсдэхгүй. Түүнээс гадна байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газрыг эзэмшин төрсөн хүмүүс байгальд ээлтэй бүхий л асуудлыг ухаалгаар шийдвэрлэн хэрэглэдэг. Тус улсын амины сууцууд /нэг хүнд дунджаар 44кв.м талбай ногддог/ бараг бүгд байгалийн дулаан ашигладаг. Хамгийн сонирхолтой нь Исланд улс өмнө нь нүүрсний хэрэгцээгээрээ гаднын орнуудаас 70 хувь хамааралтай байсан бол өнөө үед эрчим хүчний хэрэглээнд нь нүүрс ердөө 18 хувийг эзлэх болжээ. Түүгээр зогсохгүй Исландийн Засгийн газар 2050 он гэхэд нүүрс, нефтийн хэрэглээнээс бүрмөсөн татгалзаж, байгалийн нөөц баялгийг бүх төрлийн хэрэгцээндээ эко байдлаар ашиглах зорилт тавьсан байна. Швейцарь улс 89.1 оноогоор хоёрдугаарт бичигджээ. Энэ орон хэзээний л “ногоон” улс гэдгээрээ алдартай. Олон тооны цэцэрлэгт хүрээлэн, эвдэж, сүйдээгүй ногоон бүсүүд нь швейцарь үндэстний бахархал. Эндхийн зочид буудлууд байгальд ээлтэй, ухаалаг автомашин хэрэглэдэг үйлчлүүлэгч нарт хямдралтай үйлчилдгээрээ онцлог. Хэрвээ та тус улсад зочлон, бензин ашигладаггүй машин хөлөглөх юм бол хямдралтай үнээр буудалд тухална гэсэн үг. Байгаль эхтэйгээ амин холбоотой, хүрээлэн буй орчноо хамгаалан шүтдэг үзэл эндхийн хүн бүрээс “үнэртдэг”-ээрээ онцлог. Байгалийн эх үүсвэрээс дулаанаа хангадаг айл гэр, албан байгууллага түгээмэл бий. Тиймдээ ч швейцарь үндэстний “ногоон” сэтгэхүй цусанд нь лугшдаг гэж бусад орныхон тодорхойлдог. Жагсаалтын гуравдугаарт, Коста-Рика 86.4 оноогоор бичигдсэн байна. Төв Америкийн хамгийн жижиг улсуудын нэг Коста Рикагийн бахархал нь онгон дагшнаараа хадгалагдан үлдсэн өтгөн ой мод бөгөөд байгалийн баялгаа нандигнан хайрладаг сайхан уламжлалтай. Тиймдээ ч 2008 онд эдийн засгийн хямралыг үл хайхран таван сая шинэ мод суулгаж байжээ. Тус улсын аль ч бүсийн ой мод төрийн хяналтад бүрэн даатгагдсан байдаг аж. Түүнээс гадна байнгын дулаан цаг агаартай тул байгальд хортой түлш ашиглан гэр, албан байгууллагаа халаана гэсэн ойлголт байхгүй. Байгалийн дулаанд зохицон амьдардаг нь эрчим хүчний нөөцийн гуравны нэгийг хэмнэх боломж олгодог. Тус улс 2021 он хүртэл СО2 үйлдвэрийн хорт утаанаас бүрмөсөн ангижрах зорилт тавин хэрэгжүүлж эхэлж байгаа ажээ. Үүний тулд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох шинэ төрлийн аргуудыг боловсруулж байгаа юм байна. Хойд Европын Швед улс 86.0 оноогоор дөрөвдүгээрт жагсчээ. Тус улсын Засгийн газар 2020 он гэхэд бүх өрх айлыг түлш хэрэглэхгүй халаадаг болсон байх төлөвлөгөө гаргасан байна. Дулаан орнуудын жагсаалтад багтдаггүй Шведийн хувьд байгалийн эх үүсвэрээс эрчим хүчээ хангана гэдэг тийм ч хялбар ажил биш. Гэхдээ ус, салхи, нарны хүчээр эл асуудлаа бүрэн шийдвэрлэж чадна гэдгээ урьдчилан тооцоолж, хэрэгжүүлэх төлөвлөгөө зохиосон шведүүдийг бахархан дэмжихээс өөр яахав. Тус улсын иргэд модны үртсээр хийсэн бөмбөлгөн түлш бэлтгэн хэрэглэх болсноор төрийнхөө бодлогод алхам ч атугай ойртож буйгаа онцолсон байна. Жагсаалтын тавдугаар байрыг 81.1 оноогоор Норвеги улс эзэлжээ. Мөн л “ногоон” орон гэдгээрээ алдартай Норвеги улс 2030 он гэхэд үйлдвэрийн гаралтай хорт хийнээс бүрмөсөн ангижрах зорилт тавьжээ. Энэхүү ажлынхаа хүрээнд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиудыг өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар нүүрсхүчлийн хийн хаягдал 40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Тус улсад дизель түлш хэрэглэдэг автомашины эзэд илүү татвар төлдөг. Мөн төмөр зам барих ажил идэвхтэй өрнөж буй агаад энэ нь холын замын хөдөлгөөнд автомашин бага оролцуулах бодлоготой гэнэ.

Сэтгэгдэл (4)
(103.9.90.233)
хот биш улс бх шиг бна _тэгэд зураг үзүүлсэн бол аль орны аль хот гэдгийг бичиж өгөхгүй,,,
(203.169.55.134)
Ногоон улс юм биш үү. Хотууд гэвэл улсынх нь биш хотуудын нэр байх ёстой. Зөв орчуулдаг болоосой
зочин (124.158.70.92)
манай Улаанбаатар хэдэд орох бэ?
(50.99.177.215)
Saihan yumoo. Manaihni nudend ni zuvhun $ haragddag berduud hezee neg eh or oo boddog bolob yum boldoo. Huuhduudiin mini ireedui, eruul mend burheg l haragdaj bn shu