Саудын арабт долоон залууг дээрмийн хэргээр цаазлав

Саудын Арабт зэвсэглэн дээрэм хийсэн долоон залууг НҮБ-ын мэргэжилтнүүд болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцлийг үл харгалзан цаазаар авчээ. Гэмт этгээдүүдийг өмнө зүгийн Абха хотод буудан хөнөөжээ. Үнэт эдлэлийн дэлгүүрүүд дээрэмддэг уг зохион байгууллалттай гэмт хэргийн бүлгийхнийг 2009 онд баривчилж цаазын ял оноогоод байсан бөгөөд саяхан гүйцэтгэсэн нь энэ аж. Энэ зуур НҮБ- ын мэргэжилтнүүд болон хүний эрхийн байгууллагууд гэмт этгээдүүдийг шударга шүүхээр шүүж цаазаар авахгүй байхыг хүсчээ. Түүнчлэн тэдний хэлснээр амь үрэгдсэн долоон залуугийн хоёр нь гэмт хэрэг үйлдэх үед насанд хүрээгүй байжээ. Дашрамд дурдахад, өнгөрөгч онд Саудын Арабт 69 хүнийг цаазаар авчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)