Ромын пап сонгогдов
- 2013-03-15
- Дэлхий
- 0
Ромын пап XVI Бенедикт өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусны дараа католик сүм хийдийн шинэ тэргүүнийг сонгох үйл ажиллагаа бүтэн сар орчим үргэлжилж Аргентиний кардинал буюу католик шашны хамба лам Хорхе Марио Бергольог сонголоо. Тэрбээр ирэх мягмар гариг буюу энэ сарын 19-нд тангараг өргөх бөгөөд I Фрэнсис нэр авна. Ингэснээр 76 настай Хорхе Марио Бергольо Ромын папаар сонгогдсон Латин Америкийн анхны хүн болж байна. Хорхе Марио Бергольо Ромын папаар сонгогдсоныхоо дараа дэмжигчиддээ хандан үг хэлж, адислажээ. Тэрбээр мөн Ромын католик сүм хийдийг тэргүүлэхэд хангалттай хүч байхгүй хэмээн албан тушаалаасаа буусан 85 настай XVI Бенедикттэй уулзах хүсэлтэй байгаагаа утсаар холбогдон хэлжээ. Дэлхий даяар 1.2 тэрбум хүн католик шашин шүтдэг бөгөөд үүний 40 хувь нь Латин Америкийн иргэд. Энэ нь Ромын папаар анх удаа Латин Америк хүн сонгогдоход их нөлөөлжээ. Шинэ пап сонгох санал хураалтад 115 кардинал буюу энэ тооны орны католик шашны хамба лам оролцсоноос 77 буюу гуравны хоёр нь Хорхе Марио Бергольог сонгожээ.











Сэтгэгдэл (0)