Улаан кхмерийн гадаад харилцааны сайд нас барав
- 2013-03-15
- Дэлхий
- 0
Улаан Кхмерүүдийн нөлөө бүхий удирдагч Иенг Сари нас барсныг Камбожийн шүүхийн албаныхан мэдээлэв. 87 настай түүнийг 1975-1979 оны үед Камбожид амь үрэгдсэн хоёр сая гаруй жирийн иргэний үхэлд буруутган шүүж байсан юм. Иенг Сари нь Улаан Кхмерүүдийн үед буюу 1975-1979 онд Камбожийн Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ. Түүнийг дээрх хэрэгт өөр гурван хүний хамт шүүж байсан ч бие нь муудаж энэ сарын 4-нөөс хойш эмнэлэгт хэвтэж байгаад өчигдөр өглөө амьсгал хураажээ. 2011 оны арваннэгдүгээр сараас хойш шүүгдэж буй Иенг Саригийн эхнэр Иенг Тирит шүүгдэгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан ч мартах өвчний улмаас хуралд суух боломжгүй болсон юм. Иенг Сари 1998 онд Камбожийн ширэнгэн ойд нуугдаж байгаад нас барсан Улаан Кхмерүүдийн удирдагч Пол Пот /жинхэнэ нэр нь Салот Сар/-ын баз хүргэн нь аж. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт хоморголон устгах ажиллагаа явуулсан Улаан Кхмерүүдын дэглэм 1979 онд Вьетнамын цэргүүд Камбожид орж ирснээр нурсан юм.









Сэтгэгдэл (2)
(180.235.175.148)
mongold heregtei hun baij dee
zochin (180.235.175.148)
mongold heregtei hun baij de