Юлия Тимошенко ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко хэдийгээр шоронд хоригдож байгаа ч 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэв. Учир нь түүнийг Украины сөрөг хүчний гол эвсэл Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр тодруулжээ. Түүнийг 2009 онд ОХУ-тай байгуулсан хийн гэрээнээс албан тушаалаа ашиглан 200 сая ам.доллар завшсан хэрэгт буруутган 2011 оны аравдугаар сард долоон жилийн хорих ял оноосон. Харин саяхнаас 1996 онд бусдын гарт амь үрэгдсэн парламентын гишүүн Евгений Щербаны хэргийг захиалсан хэрэгт сэжиглэж эхэлсэн юм. Хэрвээ түүнийг энэ хэрэгт холбоотой болохыг нь тогтоовол ялын хугацааг нь нэмнэ. Гэсэн ч Украины сөрөг хүчин болон Европын холбооны гишүүд, дэмжигчид Ю.Тимошенког хугацаанаас нь өмнө суллахыг хичээж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)