8 настай хүргэн, 61 настай бэр
- 2013-03-17
- Дэлхий
- 0
Өмнөд Африкийн 8 настай хүү 61 настай эмэгтэйтэй гэрлэжээ. Учир нь эмэгтэй түүний өвөг дээдсийн сүнс учраас ийнхүү амьдралаа холбосон байна. Цване хотод амьдардаг бяцхан хүү Санеле Масилела өөрөөсөө хэд дахин эгч Хелен Шабангутай гэрлэхээр болсон нь тус улсын хувьд тийм ч онцгой тохиолдол биш юм.

Хүүгийн гэр бүлийнхний ярьснаар тэд Хелен Шабангуд гэрлэлтийн төлөөс болгож 500 фунт стерлинг өгсөн байна. Харин гэрлэх ёслолын зардал 1000 фунт стерлинг болжээ. Санеле Масилелагийн удмын бөө удган нар өвөг дээдсээсээ хүүгийн хувь тавиланг асуусан бөгөөд Хелен Шабангутай гэрлэх хэрэгтэй гэх шийдвэр гаргасан байна.

Энэ нь юугаа ч мэдэхгүй бяцхан хүүд цохилт болсон ч удмынхаа сайн сайхны тусын тулд гэрлэхээс өөр аргагүй билээ. Санеле Масилела, Хелен Шабангу нарын хуримд ойролцоогоор 100 гаруй хүн оролцож, тэдний дунд хүүгийн үеийн таван хүүхэд байсан аж. Шинэхэн хосууд эхлээд католик шашны ёс заншлаар хуримлаж, зочдын өмнө үнсэлцсэн байна.

Санеле Масилелагийн ээж, 46 настай Патиенсе Масилела ярихдаа “Энэ бол манай гэр бүлийн түүхэнд тохиолдож буй анхны томоохон үйл явдал. Хэрэв түүнийг Хелен Шабангутай гэрлэхгүй бол үр удам нь тасарна гэж өвөг эцэг маань хэлсэн” гэжээ. Ээж нь хүүгээ гэрлэсэнд баяртай байгаа аж.

Шинэхэн бэр Хелен Шабангу “Би сэтгэл хангалуун байна. Санеле Масилелаг таван хүүхэд шигээ хайрлах болно” гэжээ. Өмнөд Африк гэлтгүй Арабын улсуудад хуучны ёс заншлын дагуу насанд хүрээгүй охидтой гэр бүр болох тохиолдол элбэг байдаг ч насанд хүрээгүй хөвгүүнтэй гэрлэсэн тохиолдол ховор билээ.

Сэтгэгдэл (5)
***** (87.170.76.51)
мухар сүсэг нь даварчихсан газар байнадаа... хэн ч юу ч хэлж хийж чаддаггүй...
***** (213.89.200.209)
5nhuuhed shigee ahirlah bolno lol
indra (122.201.18.229)
за2 энэ чинь жинхэнэ хувь тавилан байх даа
mimi (49.0.146.117)
huuhdiin erhiig zorchood bgam bishuu
Anyone (182.160.49.210)
Yamar suntsiim be heleh ug alaga ter huu yaandaa yaan ...