ӨАБНУ ДОХ-ын өлгий нутаг болжээ

ӨАБНУ ДОХ-ын өлгий нутаг болжээ
ӨАБНУ-ын дунд сургуулийн сурагч охидын дор хаяж 28 хувь нь ДОХ-ын халдвар тээгч болсныг тус улсын Эрүүл мэндийн сайд Аарон Мотсоледи мэдэгдэв. Насанд хүрээгүй охидын дунд халдвар тээсэн охидын тоо ийм өндөр байгааг эрхэм сайд баян ивээн тэтгэгчидтэй холбон тайлбарлажээ. “Охид голчлон үе тэнгийнхэнтэйгээ бэлгийн харилцаанд орох бус харин хижээл насны баян эрчүүдтэй секс хийгээд халдварлаж байна” хэмээн Мотсоледи өгүүлэв. Сайд 10-14 насны охидын тухай ярьжээ.
Харьцуулбал, мөн насны хөвгүүдийн дунд ДОХ-ын халдвар тээгчид ердөө дөрвөн хувьтай байсан аж. ДОХ-оор халдварласан охидын дунд жирэмсэн хүүхдүүд ч байгааг эрхэм сайд онцлов. 2011 онд тус улсад 94 мянган сурагч охид жирэмсэлсэн бөгөөд тэдгээрээс дор хаяж 77 мянга нь улсын эмнэлэгт очиж үр хөндүүлэлт хийлгэжээ. Албан ёсны статистик мэдээллээр бол ӨАБНУ-ын иргэн таван сая орчим хүн ДОХ-ын халдвар тээж байгаа нь тус улсын нийт хүн амын 10 орчим хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Өнгөрсөн онд тус улсад ДОХ өвчин туссан 260 мянган хүн нас барсан бөгөөд энэ нь нэг жилийн дотор таалал төгссөн хүмүүсийн бараг тэн хагас нь билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)