Нисдэг тэргээр шоронгоос оргожээ

Нисдэг тэргээр шоронгоос оргожээ

Канадын Квебек мужийн Сен-Жермен хотын шоронгоос хоёр хоригдол ням гарагт нисдэг тэргээр оргосон тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Уржигдар өдрийн цагаар 480 орчим хоригдол салхинд гарч байх үеэр хоёр хоригдлыг нисдэг тэрэг авсан талаар цагдаагийн ажилтан хэлсэн аж. Нисдэг тэрэгнээс унжуулсан олсоор хоёр хоригдлыг дээш нь татаж авчээ. 36 настай Бенжамин Юдон-Барбо, 33 настай Дэнни Провансаль нар оргосон гэнэ. “Гэнэт л нисдэг тэрэг гарч ирээд хоёр хоригдол олсоор дээш авирсан. Хамгаалагч нар юу ч хийж чадаагүй” гэж цагдаа ярьсан байна. Одоо Квебек мужид хоригдлуудыг хайх ажил үргэжлжилж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Aagii (103.26.194.2)

    2014-01-12

    Mafiin tolgoilogch esvel uls turch

  • ***** (202.179.10.74)

    2013-03-20

    Sergelen zaluuchud bn. amjilt

  • ***** (202.21.106.135)

    2013-03-18

    Би уг нь ганцаараа оргох гэж байсан л даа. Яг унэндээ

  • dorj (122.201.18.156)

    2013-03-18

    Uneheer chadaj baina gej uuniig l heleh baihdaa.Caak

  • dorj (122.201.18.42)

    2013-03-18

    Uneheer chadaj baina gej uuniig l heleh baihdaa.Caak