Ли Кэ Циан Ерөнхий сайдаар батламжиллаа
- 2013-03-18
- Дэлхий
- 0

Хятадын эрх баригчид Ли Кэ Цианийг Ерөнхий сайдаар батламжилж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны жолоог атгууллаа. Тэрбээр энэ албан тушаалыг Ерөнхий сайд Вэнь Зя Баогаас хүлээн авсан бөгөөд Коммунист намын доторхи хоёр дахь том сэлгээ байлаа. Ли Кэ Циан шинэ албан тушаалдаа таван жилийн хугацаатай томилогдож байгаа бөгөөд Вэнь Зя Бао шиг 10 жил ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Ли Кэ Цианийг Үндэсний ардын их хурлын 3000 төлөөлөгчийн 2940 нь дэмжиж, гурав нь эсэргүүцжээ. Тэрбээр өөрөө энэ их хурлын нэг гишүүн юм. Шинэ Ерөнхий сайд дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өөрчлөлтийг удирдах, байгаль орчин болон хот төлөвлөлтөд илүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл (0)