Шанхайд үхсэн гахайнуудын тоо 12500-д хүрээд байна
- 2013-03-18
- Дэлхий
- 0
Хятадын хамгийн олон хүн амтай Шанхай хотын оршин суугчдын ундны усны гол эх үүсвэр болсон Хуанпу голоос үхсэн гахайнууд олдож буйг өмнө нь мэдээлж байсан. Харин энэ тоо тогтмол өссөөр 12500-д хүрчээ. Албаныхан Хуанпу голын усыг шинжилж бохирдлын түвшин зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй, өнгөрөгч оныхтой адилхан байна гэж мэдэгдсэн. Мөн гахайнуудыг хүнд халдварладаггүй зөвхөн амьтан тусдаг өвчнөөр өвчилсний улмаас үхсэн гэсэн юм. Харин саяхнаас өвчтэй эсвэл үхсэн гахайн мах зах болон дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа эсэхийг шалгах томоохон хэмжээний шалгалтын баг томилогдон ажиллаж эхлээд байна.



Сэтгэгдэл (1)
***** (37.220.178.32)
хохь нь. цооны маа