Хятад улс зэвсгийн экспортоор дэлхийд тавд орлоо
- 2013-03-19
- Дэлхий
- 0
Хятад Улс зэвсгийн х у д а л д а а г а а жил бүр нэмэгдүүлсээр дэлхийн тав дахь том зэвсэг нийлүүлэгч орон боллоо. Шведэд төвтэй Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар Хятадын зэвсгийн экспорт 2003-2008 оных харьцуулахад 2008- 2012 онд 162 хувиар өсчээ. Ингэснээр тус улсын дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хувь сүүлийн тавхан жилийн дотор 2-5 хувь болж өсч байгаа аж. Ийнхүү тус улс зэвсгийн экспортоороо АНУ, ОХУ, Герман, Францын дараа дэлхийд тавдугаар байр эзэллээ. Өмнө нь энэ байрыг Британи эзэмшдэг байв. Судлаачдын тооцоогоор одоогийн байдлаар дэлхийн зэвсгийн худалдааны 30 хувийг АНУ, 26 хувийг ОХУ, долоон хувийг Герман, зургаан хувийг Франц эзэлдэг. Хятад Улс зэвсгийн худалдаагаа тавхан жилийн дотор 2-5 хувьд хүргэж, Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн өндөр төвшиндээ хүргэлээ. Нөгөөтэйгүүр хүйтэн дайн буюу 1950 оноос өөрчлөлт ороогүй таван орны жагсаалтаас Британи мултрав. Зэвсэг гэлтгүй Хятадын эдийн засаг өнгөрсөн хугацаанд огцом өсч том эдийн засагтай дэлхийн хоёр дахь орон болсон. Тиймээс тус улс зэвсгийн экспортоороо Франц, Герман гүйцэж түрүүлэх боломжтой юм. Эдийн засаг өсөхтэй зэрэгцэн тус улсын Засгийн газар орчин үеийн байлдааны хэрэгсэл, түүний дотор нисэх онгоц тээвэрлэгч, нисгэгчгүй онгоц бүтээх төсөлд их хэмжээний хөрөнгө оруулж, энэ нь ч багагүй амжилтад хүрч байна. Үүний нэг жишээ бол тус улс өнгөрөгч оны арваннэгдүгээр сард өмнө зүгийн Чухай хотод хийсэн агаарын үзүүлбэр юм. Үзүүлбэрт хамгийн сүүлийн үеийн нисдэг тэрэг, пуужин, нисгэгчгүй агаарын хөлгүүд болон агаараас эсэргүүцэх техник багтсан. Хятадын зэвсгийн гол худалдан авагч нь Пакистан Улс. Энэ улс Бээжингээс авах зэвсгийн экспортоо өнгөрсөн хугацаанд багагүй нэмэгдүүлж 55 хувьд хүргэжээ. Өөрөөр хэлбэл,
Хятад Улс зэвсгийн худалдаагаа жил бүр нэмэгдүүлсээр дэлхийн тав дахь том зэвсэг нийлүүлэгч орон боллоо. Шведэд төвтэй Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар Хятадын зэвсгийн экспорт 2003-2008 оных харьцуулахад 2008- 2012 онд 162 хувиар өсчээ. Ингэснээр тус улсын дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хувь сүүлийн тавхан жилийн дотор 2-5 хувь болж өсч байгаа аж. Ийнхүү тус улс зэвсгийн экспортоороо АНУ, ОХУ, Герман, Францын дараа дэлхийд тавдугаар байр эзэллээ. Өмнө нь энэ байрыг Британи эзэмшдэг байв. Судлаачдын тооцоогоор одоогийн байдлаар дэлхийн зэвсгийн худалдааны 30 хувийг АНУ, 26 хувийг ОХУ, долоон хувийг Герман, зургаан хувийг Франц эзэлдэг. Хятад Улс зэвсгийн худалдаагаа тавхан жилийн дотор 2-5 хувьд хүргэж, Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн өндөр төвшиндээ хүргэлээ. Нөгөөтэйгүүр хүйтэн дайн буюу 1950 оноос өөрчлөлт ороогүй таван орны жагсаалтаас Британи мултрав. Зэвсэг гэлтгүй Хятадын эдийн засаг өнгөрсөн хугацаанд огцом өсч том эдийн засагтай дэлхийн хоёр дахь орон болсон. Тиймээс тус улс зэвсгийн экспортоороо Франц, Герман гүйцэж түрүүлэх боломжтой юм. Эдийн засаг өсөхтэй зэрэгцэн тус улсын Засгийн газар орчин үеийн байлдааны хэрэгсэл, түүний дотор нисэх онгоц тээвэрлэгч, нисгэгчгүй онгоц бүтээх төсөлд их хэмжээний хөрөнгө оруулж, энэ нь ч багагүй амжилтад хүрч байна. Үүний нэг жишээ бол тус улс өнгөрөгч оны арваннэгдүгээр сард өмнө зүгийн Чухай хотод хийсэн агаарын үзүүлбэр юм. Үзүүлбэрт хамгийн сүүлийн үеийн нисдэг тэрэг, пуужин, нисгэгчгүй агаарын хөлгүүд болон агаараас эсэргүүцэх техник багтсан. Хятадын зэвсгийн гол худалдан авагч нь Пакистан Улс. Энэ улс Бээжингээс авах зэвсгийн экспортоо өнгөрсөн хугацаанд багагүй нэмэгдүүлж 55 хувьд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, тус улс Хятадын зэвсгийн худалдааны 55 хувийг эзэлж байна. Гэсэн ч энэ хэмжээгээ улам бүр ихэсгэх нь. Учир нь тус улс ойрын хэдэн жилийн дотор Бээжингээс байлдааны нисэх онгоц, шумбагч хөлөг онгоц, харуулын хөлөг онгоц гэх мэт өртөг өндөртэй зэвсэг худалдан авахаа илэрхийлжээ. Нөгөөтэйгүүр Хятадаас зэвсэг экспортлох хүсэлтэй орнуудын тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, худалдаагаа ч ихэсгэхийг зорих болжээ. Харин зэвсэг экспортлохоо багасгаж буй цөөн орны дотор Мьянмар багтаж байна. Тус улс Хятадын зэвсгийн найман хувийг худалдаж авдаг бөгөөд энэ оронд ардчилсан шинэчлэл явуулж буй АНУ энэ мэтээр Бээжингийн нөлөөг бууруулахаар төлөвлөжээ. Тэгвэл Бангладеш Хятадын зэвсгийн худалдааны долоон хувийг худалдан авдаг бол Алжир, Венесуэл, Марокко харуулын хөлөг онгоц, нисэх онгоц, хуягт машин худалдаж авчээ. Хэдийгээр Бээжин зэвсгийн худалдааныхаа тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй ч Шведэд төвтэй Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэн тус улсын зэвсгийн худалдааг ийнхүү тооцжээ. Ер нь 2003-2012 оны дүнгээр дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивийн орнуудын зэвсэг 47 хувиар өсч, Европынх 20 хувиар буурлаа. Үүнд Хятад, Энэтхэгт зэвсгийн тоо үлэмж нэмэгдсэн нь ихээхэн нөлөөлжээ. Хятад, Энэтхэг нь зэвсэг үйлдвэрлэж дотоодынхоо нөөцийг нэмэгдүүлэхээс гадна импортолдог байна. Ази тивийн зэвсэг нэмэгдэхэд Пакистан, Өмнөд Солонгос, Сингапур, Хойд Солонгос ч багагүй үүрэг гүйцэтгэж байна. АНУ болон түүний холбоотнууд Хятадын зэвсгийн худалдаанд хориг тавьж, баруун Европт гарахад саад болж байгаагаас тус улс зэвсгийн импортынхоо ихэнх хувийг ОХУ-аас авч, экспортоо Азид гаргаж байна. Хятадаас гадна ОХУ-ын зэвсгийн экспорт ч өнгөрсөн хугацаанд багагүй нэмэгджээ. Ялангуяа өнгөрөгч он үүнд ихээхэн нөлөөлсөн. Владимир Путин Кремлийн тэргүүнээр эргэн ирснээсээ хойш Энэтхэг, Бангладеш болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад айлчилж зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ дагуу дээрх орнууд ОХУ-тай нэлээд хэдэн тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ байгуулсан юм. Тиймээс хэдэн жилийн дараа 26 хувьтай байгаа ОХУ-ын зэвсгийн худалдаа нэмэгдэж 30 хувьтай АНУ-ыг гүйцэж түрүүлж магадгүй. Гэхдээ АНУ үүнийг зүгээр хараад суухгүй нь лавтай. АНУ-ын зэвсгийн экспортын ихэнх хувийг баруун Европ болон Ойрхи Дорнодын орнууд эзэлж байна. Тиймээс АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг, Герман, Франц, Британи зэрэг зэвсгийн худалдаагаараа дэлхийд толгой цохидог орнууд Латин Америк, Африкт хүйтэн зэвсгийн худалдааны шинэ гарц хайхаар өрсөлдөх нь. Латин Америкийн орнуудын холбооны тэргүүн, Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес таалал төгссөнөөр эл бүс нутгийн зэвсгийн худалдааны зам улам нээгдсэнийг зэвсгийн худалдаачид нуугаагүй. Харин Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн судалгаагаар өнгөрсөн таван жилийн хугацаанд огцом үсрэлт хийсэн орноор Сири тодорчээ. Тус улсын зэвсгийн импорт 2008-2012 онд өмнөх 2003-2008 оныхтой харьцуулахад 511 хувиар өсчээ. Сири 2003-2008 оны үед зэвсгийн импортоороо 61 дүгээр байрт жагсч байсан бол 2012 оны байдлаар 25 уруу дэвшиж, дэлхийн зэвсгийн нийт худалдааны нэг хувийг дангаараа бүрдүүлэх болжээ. Тус улсын зэвсгийн импортын 71 хувийг ОХУ хангаж байгаа бол Сири ОХУ-ын энэ худалдааны гурван хувийг авч байна. Харин Сирийн зэвсгийн импортын 14 хувийг Иран, 11 хувийг Белоруссь, гурван хувийг Хойд Солонгос, нэг хувийг Хятад нийлүүлж байгаа гэнэ. Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэн нь 1966 онд байгуулагдсан, зэвсэг, зэвсгийн хяналт, зэвсэггүйжүүлэлт болон зөрчил, мөргөлдөөнийг судалдаг бие даасан судалгааны байгууллага аж. Юутай ч, энэ байгууллага Азид нөөцлөгдөж буй энэ их зэвсэгт санаа зовж буйг нь нуух юун.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)