Иракт дахин 25 хүн амиа алдлаа
- 2013-03-20
- Дэлхий
- 0
Иракийн нийслэл Багдад хотод болсон цуврал дэлбэрэлтээр 25 хүн амиа алдаж, 50 хүн гэмтэж бэртсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.Шашны шиит бүлгийн амьдардаг дүүрэгт дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсон газарт цагдаа нар, түргэн тусламжийн эмч нар ажиллаж байгаа юм. Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг хэт даврагсдын бүлгээс аль нь ч аваагүй аж. Шийт, суннит нарын шашны мөргөлдөөн нь удаан хугацааны туршид үргэлжилж байгаа юм. 2003 онд АНУ Иракт цөмрөн орсны дараа шийтүүд Засгийн эрхийг авснаас хойш мөргөлдөөн хурцадсан аж.

Сэтгэгдэл (0)