
Америкийн Нью-Йорк хотын нэгэн дэлгүүрт агуулах чөлөөлөх худалдаанаас 3 доллараар худалдан авсан шаазан аяга саяхан болсон дуудлага худалдаанд орж 2 сая 225 мянган доллараар үнэлэгджээ. 2007 онд анх худалдан авсан Америкийн иргэн аяга нь нэг л өвөрмөц зүйл мэт санагдаж гэрийнхээ ойр байдаг нэгэн эртний эдлэлийн дэлгүүрт авч очин худалдагчид нь үзүүлсэн байна. Худалдагч түүнд Английн Лондон хотын түүхийн музейд үүнтэй төстэй шаазан аяга байдгийг хэлжээ Ингээд судалж мэдэсний үр дүнд мянган жилийн өмнө Хятадын Сун хааны үед хэрэглэж байсан түүхийн дурсгалт эдлэл болохыг нь тогтоон дуудлага худалдаанд оруулж өндөр үнээр худалдаалсан байна.
Сэтгэгдэл (0)