Родман Ким Чен Ун-ыг ”саак залуу” хэмээнтодорхойлжээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /НБА/-ны “од” Деннис Родман Хойд Солонгост айлчилж, тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзсан сэтгэгдлийнхээ талаар “The Sun” –д өгсөн ярилцлагадаа онцгойлон дурьджээ. Тэрбээр баримтат киноны зураг авалтын ажлаар Хойд Солонгост ирэх далимдаа “шинэ найз”-тайгаа уулзаж, дотно танилцсан аж. Овилгогүй зангаараа алдаршсан Денис Родман ярилцлагынхаа үеэр шинэ найзынхаа хувийн амьдралын зарим нууцыг с анамс аргүйгээр дэлгэсэн байна.
   Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /НБА/-ны “од” Деннис Родман Хойд Солонгост айлчилж, тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзсан сэтгэгдлийнхээ талаар “The Sun” –д өгсөн ярилцлагадаа онцгойлон дурьджээ. Тэрбээр баримтат киноны зураг авалтын ажлаар Хойд Солонгост ирэх далимдаа “шинэ найз”-тайгаа уулзаж, дотно танилцсан аж. Овилгогүй зангаараа алдаршсан Денис Родман ярилцлагынхаа үеэр шинэ найзынхаа хувийн амьдралын зарим нууцыг с анамс аргүйгээр дэлгэсэн байна. Хойд Солонгосын удирдагчийнх шинэ гишүүнээр бүл нэмсэн эсэх нь өдий хүртэл учир битүүлэг байсан. Тэгвэл Денис энэ тухай мэдээллийг бататгаж, Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлд гайхамшигтай бяцхан охин торниж байгаа хэмээн ярьсан аж. Денисийн санамсаргүйгээр ам алдсан мэдээллийн дагуу Японы NHK телевизийн сувгийн сэтгүүлч нар Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгчөөс лавлажээ. Тэгэхэд Хойд Солонгосын талаас тэргүүн хатагтай Ли Соль Жу өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр охин төрүүлсэн нь үнэн гэж мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүд Хойд Солонгосын удирдагчийн эхнэр өнгөрөгч арванхоёрдугаар сард хүүхэд төрүүлсэн байх магадлалтай хэмээн мэдээлж байсан. Гэтэл тэргүүн хатагтай өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр олны өмнө гарахдаа нярайлсан юмуу бие давхар байдлын ямар ч шинж тэмдэггүй байсан нь олныг будлиулсан. Тэр үед хэвлэлүүд Ли Соль Жуг хэзээ нь тодорхойгүй ч охин төрүүлсэн нь лав. Хэрвээ хүү төрүүлсэн бол албан ёсоор мэдээлэх байсан гэцгээж эхэлсэн юм. Түүнээс гадна саяхан мэндэлсэн охин нь тэдний хоёр дахь хүүхэд гэсэн мэдээлэл ч буй. Энэ талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч тэд 2009 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан гэнэ. Родман Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн хувийн нууцыг дэлгээд зогсохгүй түүний тухай буруу бодол тээж явснаа ч онцолсон байна. Тэрээр Ким Чен Уныг дэлхийг захирах л ганц мөрөөдөлтэй хэмээн бусдын дүгнэснээр ойлгодог байж. Гэтэл үнэн хэрэгтээ огт тийм хүн биш болохыг онцолжээ. “ Тэр Саддам Хусейн мэтийн хүн яавч биш. Харин ч эсрэгээрээ “жирийн” залуу байна лээ. Түүгээр ч зогсохгүй энгийн хувцасладаг, спорт, хөгжимд дуртай “чөтгөрийн саак залуу” болохыг мэдэрсэн” хэмээн дүгнэсэн байна. Ким Чен Ун диско стилийн хөгжим сонсдог нь алдарт сагсан бөмбөгчнийг хамгийн ихээр гайхшруулсан гэнэ. “Бид хөгжмийн талбайд гарахад Ким Чен Ун Майкл Жексоны “Bee Gees” дууны аянд гайхалтай бүжиглэсэн нь надад их таалагдсан. Бид цагийг үнэхээр зугаатай өнгөрүүлж чадсан. Зүйрлэхийн аргагүй” гэж Родман ярьсан байна. Хойд Солонгосын удирдагч түүнийг наймдугаар сард дахин ирэхийг урьсан аж. Родман түүний урилгыг хүлээн авч заавал ирэхээ амласан байна.

Ц.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)