Б.Обама Израиль уруу нислээ
- 2013-03-21
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ойрхи Дорнодын Израиль Улсад төрийн тэргүүний хувиар хийх анхны айлчлалдаа гарчээ. Тэрбээр Цагаан ордны тэргүүнээр улиран сонгогдсоны дараа ойрын хугацаанд Израильд айлчилна гэж мэдэгдэж байсан ч тус улсын улстөрийн байдал тогтворжсоны дараа ийнхүү айлчилж байна. Саяхан Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху намын дарга нартай эвслийн Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ойрхи Дорнодын Израиль Улсад төрийн тэргүүний хувиар хийх анхны айлчлалдаа гарчээ. Тэрбээр Цагаан ордны тэргүүнээр улиран сонгогдсоны дараа ойрын хугацаанд Израильд айлчилна гэж мэдэгдэж байсан ч тус улсын улстөрийн байдал тогтворжсоны дараа ийнхүү айлчилж байна. Саяхан Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху намын дарга нартай эвслийн Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Израильд аюулгүй байдлыг өндөржүүллээ. Үүний хажуугаар тус улсад Б.Обамаг эх оронд нь хөл тавихыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж байна. Тэд 1987 онд Израилийн тагнуулаар ажилласан хэрэгт буруутгагдан шоронд хоригдсон АНУ-ын иргэн Жонатан Поллардыг суллахыг Б.Обамагаас шаардсан уриа лоозон барьжээ. Улстөрийн ажиглагчдын үзэж буйгаар Б.Обама Б.Нетаньяхутай Сирийн дайн, Ираны цөмийн хөтөлбөрийн амбиц, Палестиний суурьшилт, Египетийн үймээн зэрэг Ойрхи Дорнодод тулгамдаад буй асуудлуудаар хэлэлцэх аж. Гэхдээ үүнээс Израилийн тал Ираны цөмийн хөтөлбөр, Палестиний суурьшилтын асуудлыг чухалчлах нь тодорхой. Б.Обама Израильд айлчилсныхаа дараа Палестинийг зорих бөгөөд нийтдээ гурван өдрийг энэ удаагийн аялалдаа зарцуулна. Тодруулбал, Израилийн Тель-Авив, Иерусалим, Палестиний засаг захиргааны бүс нутаг болох Баруун эргийн Рамалла, Бифлеем хотод хөл тавих аж. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Израильд айлчилж АНУ- ын Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлыг хангасан юм.

Сэтгэгдэл (0)