Гурван настай хүүг барьцаалж их хэмжээний мөнгө нэхжээ
- 2013-03-21
- Дэлхий
- 0
АНУ-ын Индиана мужийн Форт-Уэйн хотноо гэмт этгээд автобусаар зорчиж явсан эмэгтэйг буудан хөнөөж, гурван настай хүүг барьцаанд авсан хэрэг гарчээ. Өчигдөр автобусаар зорчиж явсан нэгэн эр 49 настай эмэгтэйг олны нүдний өмнө буудан хөнөөжээ.Үүнийхээ дараагаар гурван настай хүүхдийг барьцаанд авч, нэгэн байшинд орж бүгсэн байна. Цагдаа нар байшинг бүсэлж, харин мэргэн бууч гэмт этгээдийг устгаснаар гурван настай хүүг аварч чадсан ажээ.Гэмт этгээд нь Кеннет Найт хэмээх 45 настай эр байсныг тогтоосон гэнэ. Ямар учраас ийм хэрэг үйлдэх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)