
Америкийн Индиана мужийн Дэниел Брюингтон хэмээх эр шүүгч, прокурор нарыг интернэтээр шүүмжилснийхээ төлөө таван жилийн ял сонслоо. Дэниел 2007 онд гэр бүлээ цуцлуулах шүүх хурлын үеэр хоёр хүүхдээ өөр дээрээ авч чадаагүй тул шүүгч болон прокурорын үйл ажиллагааны талаар шүүмжлэлээ блогтоо бичиж эхэлсэн юм байна. Шүүхээс түүнийг 2009 онд хоёр охинтой уулзахыг зөвшөөрөхөд Дэниел ундууцан шүүгч нар хэтэрхий хатуу хандаж, үр хүүхдүүдийг нь зовоосон хэмээн блогтоо бичсэн юм байна. Мөн тэрээр шүүгчийг шийдвэрийг “Гал, бензинээр наадсантай адил явдал болсон” гэх мэтээр бичсэн нь шүүгчийн дургүйцлийг ихэд төрүүлсэн ажээ. Түүнийг блогоо хөтлөхөө болихыг удаа дараалан сануулсан ч “Намайг алсан хойно л би бичиж чадахгүй биз” хэмээн үл ойшоосон байдлаар ханджээ.Үүнийхээ дараагаар шүүхийн сэтгэлзүйч болон шүүгч, шүүгчийн эхнэрийг хүртэл зодохыг хүсч буйгаа блогтоо бичиж эхэлсэн байна. Тиймээс шүүгч бие хамгаалагч авсан гэнэ. “Энэ бол зүгээр л шүүгчийг шүүмжлэгч биш. Тэр бол хүмүүсийг заналхийлж, аюул учруулахыг завдагч” хэмээн шүүх Дэниелд таван жилийн ял оноосноо тайлбарлажээ. Ийнхүү шүүгч болон түүний гэр бүлийг айлган сүрдүүлсэн хэрэгтээ Дэниел таван жил шоронд суух болоод байна.
Сэтгэгдэл (2)
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛ (122.201.18.128)
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
www.Autotrade.mn (202.179.20.252)
даа захиалга хамгийн хямдаар нийлүүлнэ. Дэлхийн тамга ТрэйдХХК web site www.Autotrade.mn