Хятадын эдийн засгийн өсөлт буюу Си Жинь Пин
- 2013-03-21
- Дэлхий
- 0
Хятадын эдийн засаг асар хурдацтай өсч энэ үед “Хятад мөрөөдөл” гэх
шинэ нэр томьёо бий болов. “Америк мөрөөдөл”- ийн Хятад хувилбарыг эх
орондоо нутагшуулах хүсэл тус улсын иргэдэд ч тэр, удирдлагууд ч тэр
байна.
Хятадын эдийн засаг асар хурдацтай өсч энэ үед “Хятад мөрөөдөл” гэх шинэ нэр томьёо бий болов. “Америк мөрөөдөл”- ийн Хятад хувилбарыг эх орондоо нутагшуулах хүсэл тус улсын иргэдэд ч тэр, удирдлагууд ч тэр байна. Харин энэхүү хүсэл тэмүүллийг шинэ удирдагч Си Жинь Пин жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадна гэж үзэж байна. Шинжээчдийн дүгнэснээр, Си Жинь Пиний үед Хятад Улс Ху Жинь Таогийн үеэс илүүтэй хөгжих гэнэ. Гэхдээ Ху Жинь Таогийн үед энэ улс хөгжлийнхөө шинэ шатыг бат гэгч нь тавьсныг мартах учиргүй. БНХАУ-ын тав дахь үеийн удирдагч Си Жинь Пин албан тушаалаа хүлээн авсан даруйд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан ажлууд хийж эхэллээ. Тэрбээр эдийн засгийг бүрэн чөлөөлж оргилд хүргэхийн тулд үүнд саад болж буй зарим нэг баригдмал байдалтай дайн зарласан. Тухайлбал, үйлдвэрлэл, түүний чанарт ихээхэн хор уршиг тарьдаг авлигыг үгүй хийж, дотоод болон гадаадын хэрэглэгчдийн итгэлийг татах гэж байна. Ер нь тэрбээр Хятадад урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй, хэрэгжүүлэхийг ч хичээж байгаагүй шинэ санаа дэвшүүлж, түүндээ хүрэхийг зорьж байна. Үүнд түүний шинэ баг туслах нь дамжиггүй. Си Жинь Пин улс орноо хуучин үеийн үзэл санаанаас салгаж, илүү нээлттэй нийгэмтэй болгоно гэдгээ нэг бус удаа олон нийтэд мэдэгдсэн. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны тэргүүн түүнийг дотоод, гадаад гэлтгүй Хятадын эдийн засгийг нээлттэй болгож, оргилд хүргэхийн төлөө ажиллана гэж үзэж байна. Саяхан тэрбээр өмнө зүгийн Шэньжэнь хотод зочилсон. Түүний эцэг, хувьсгалын баатар Си Жун Сюнь Хятадад анх удаа буюу 1980 онд Шэньжэнь хотыг эдийн засгийн онцгой бүс болгож гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж, татвар хураамжид хөнгөлөлт үзүүлсэн гавьяатай хүн. Түүнээс хойш 30 гаруй жил Шэньжэнь хот Хятадын эдийн засгийн өөрчлөлтийн амин судас нь байж ирэв. Үүний адил Хятад Улсыг бүхлээр нь эдийн засгийн төв болгож, дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орон болгоход амаргүй байна гэдгийг Си Жинь Пиний саяхны нэгэн яриандаа дурдаж “Оргилд хүрэхийн тулд өөдөө мацахад тийм ч амаргүй байх болно” гэжээ. Си Жинь Пин Хятадыг мөрөөдлийн орон болгоход эдийн засгаас гадна ус, агаар гэх мэт орны бохирдол багагүй саад учруулна. Гэхдээ түүнийг ирэх 10 жилийн дотор Хятадыг илүү нээлттэй нийгэмтэй улс болгох зорилтод саад харагдахгүй байгаа юм. ОХУ-тай байгалийн хийн томоохон гэрээ байгуулахаар болсноос гадна хамгийн өндөр ашигтай бизнес зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлж дэлхийн тав дахь том зэвсэг экспортлогч орон болсон. Си Жинь Пин гадаад ертөнцтэй харилцаагаа сайжруулж, гадаад худалдааныхаа эргэлтийг нэмэгдүүлэхийг хүсч байна. Ялангуяа Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэтэй утсаар холбогдох үедээ илэрхийлж, хамтын ажиллагаагаа бүх талаар нэмэгдүүлэхэд шаардлагатай бүхий туслалцааг Хятад улс үзүүлнэ. Хоёр Солонгосыг нэгдүүлэхэд ч тусална” гэжээ. Юутай ч, түүний сэдсэн шинэ ажлын үр дүн таван жилийн дараа буюу 2018 онд гарах агаад тухайн үр дүнгээс хамаарч дараагийн таван жилд шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэх буй заа.

Сэтгэгдэл (4)
***** (95.188.196.161)
суулийн уед их эрчимтэй хятадыг суртчилдаг болжээ энэ чинь монголын нутаг шуу
***** (27.123.214.110)
Ene zurag ni yaj bgaan adminaa gaihmaar bna shvv
HM (103.9.88.18)
Наад оруулсан газрын зургаа болиочээ... Xужаа нарын заxиалгаар оруулаад байгаамуу xаашаа юм
Монгол (202.170.65.72)
Энэ оруулсан зурагаа эргэж хардагч болоосой ***** нараа. Манай Монгол улс Хятадын нэг хэсэг юм уу. ***здаа өөр зураг алга уу нэтэд