Химийн зэвсэг ашигласныг нягтална

Сирид хоёр дахь жилдээ үргэлжилж буй иргэний дайнд химийн зэвсэг ашигласан нь тодорхой боллоо. Үүнийг албаныхан, жирийн иргэд болон гаднын орнууд баталж байна. Гэхдээ аюулт зэвсгийг Сирийн Засгийн газар, сөрөг хүчний аль нь хэрэглэсэн нь тодорхойгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Дамаскийн тэргүүн Башар аль- Ассадыг химийн зэвсэг хэрэглэвэл ОХУ, Хятадын эсэргүүцлийг үл харгалзан Сирийн иргэний дайнд олон улс хөндлөнгөөс оролцоно гэж мэдэгдсэн. Учир нь АНУ-аас гадна хэд хэдэн орны тагнуулын байгууллага Сирийг химийн зэвсгийн нөөцтэй болохыг тогтоож, ашиглахад бэлтгэж буйг дуулгажээ. Хэрвээ АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин Сирид дайран орвол Башар аль-Ассадад Иракийн Саддам Хуссейн, Ливийн Муаммар Каддафид тохиолдсон шиг зүйл болно. Химийн зэвсэг хэрэглэсэн С.Хуссейн дүүжлэн хороох цаазын ял авсан бол химийн зэвсгийн нууц агуулахтай М.Каддафи босогчдын гарт амиа алдсан. Ажиглагчдын үзэж буйгаар өдрөөс өдөрт хяналтаа алдаж буй Сирийн Башар аль-Ассадын өөрийгөө хамгаалах сүүлчийн арга нь химийн зэвсэг. Сирийн Засгийн газар болон тус улсын сөрөг хүчнийхний мэдээлснээр, Сирийн хамгийн том хот болох Алеппод химийн зэвсэг энэ сарын 19-нд хэрэглэжээ. Үүний улмаас одоогийн байдлаар 25 хүн Их жанжин Д.Сүхбаатарын санаачилсан үндэсний өдөр тутмын анхдагч сонин Эмэгтэй хүний дэлхийн хамгийн үнэтэй хувцас амь үрэгдэж, 100 гаруй хүнд хордоод байна. Барак Обама Сирид химийн зэвсэг ашигласан явдалд гүнээ харамсч буйгаа илэрхийлээд НҮБ-ыг шалгах хэрэгтэй гэв. Харин энэ цаг мөчид ОХУ ч гэсэн НҮБ-ыг газар дээр нь бодитоор шалгахыг хүсэв. Учир нь сөрөг хүчнийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж Башар аль- Ассад хэлжээ. Хэдийгээр Сирийн Засгийн газар босогчдын химийн зэвсэг ашигласан гэж мэдэгдэж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунаас хүртэл шалгаж өгөхийг хүссэн ч сөрөг хүчин ийм зэвсэг ашиглаагүй хэмээн Засгийн газраа буруутгав. Юутай ч, НҮБ мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай ажлын хэсэг байгуулж, химийн зэвсэг хэн ашигласныг тогтоохоор боллоо. Тиймээс шинжээчдийн баг тун удахгүй Сирийн хойд зүгийн Алеппо хотод зочлох нь. Энэ хотод өнгөрөгч 19-ний өдөр Засгийн газар, сөрөг хүчнийхний тулалдааны үеэр хорт бодистой хошуу бүхий пуужин буусныг жирийн иргэд баталж, өтгөн ягаан утаа татсан гэжээ. Мөн гүн хүмүүсийн амьсгал боогдсон гэсэн байна. Үүнээс өмнө баруун зарим хэвлэлд Сирид химийн зэвсэг ашигласан тухай мэдээлж байсан ч батлагдаагүй. Харин энэ удаад албаныхан тодруулах бололтой.

Ямартаа ч, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Израиль, Палестинд айлчлахаар Ойрхи Дорнод уруу ниссэн энэ цаг мөчид Сирид химийн зэвсэг хэрэглэлээ. Магадгүй энэ нь Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний аль нэгийнх нь Цагаан ордны тэргүүний анхаарлыг татах гэсэн оролдлого. Хүн битгий хэл ургамал, амьтан гэх мэт ойр орчмынхоо амьд организмд хэзээ ч нөхөн сэргэхгүй хор хохирол учруулдаг химийн зэвсгийг олон улс хамтын гэрээгээр хориглосон. Тиймээс үй олноор хөнөөх энэхүү зэвсгийг хэрэглэсэн этгээдүүд хатуу гэсгээл хүртээнэ. Химийн зэвсэг хэрэглэсэн асуудалд сөрөг хүчнийхнийг буруутгах хүн олон байгаа ч тэдэнд ийм зэвсэг байхгүй гэдэгт барууныхан итгэж байна. Гэхдээ дотоодын хямралаас үүдэн хилийн хяналтгүй болсон Сирид гаднаас ийм зэвсэг орж ирсэн байх магадлалтай. Нөгөөтэйгүүр тус улсын зэвсэг хүчний дээд командлалаас 30 гаруй генерал зугтсан. Тэдний цөөнгүй нь сөрөг хүчнийхний дэмжлэг авч эх орноосоо дүрвэсэн бөгөөд химийн зэвсэг нийлүүлэх юм уу байгаа газрыг нь зааж өгсөн байж болзошгүй. Хэрвээ Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдвол Башар аль- Ассад дэглэмээ алдаж, сөрөг хүчин үйлдсэн нь тогтоогдвол иргэний дайныг зогсоох боломж олж авна. Өөрөөр хэлбэл, аль тал нь химийн зэвсэг хэрэглэснээс үл хамаарч Сирийн иргэний дайнд төгсгөл ирнэ.

Сэтгэгдэл (3)
малнуудаа (103.11.193.154)
сүхбаатар ахын нэр наад дотор чинь юу хийж яваа юм бэ
***** (122.201.18.144)
Siriin daranguilagch nuxriig zogsoox xeregtei. Ard tvmen ni tuildaj gvitsej b.na.Xeleed boloxgvi bol olon ulsiin xvchiig oruulaxad yagaad boloxgvi gej. GOL ni ard irged ni zovj b,naa.Burxan urshuug.Xurdan irgenii dain ni tugsgul boloosoi doo.
***** (202.179.7.6)
ene medeellee nyagtlaachee yu hiigeed b dag uls ve syhbaatariin ner orchihson yavj b na