Девид Бекхам хятадын клубт зочлов

Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өнгөрөгч амралтын өдөр Хятадын тэргүүлэх зэрэглэлийн “Guo An” хөлбөмбөгийн клубт зочилж, тус багийн тамирчидтай хамтран тоглолоо. “Ажилчдын цэнгэлдэх хүрээлэн”-д болсон эл тоглолтод ажил хэрэгч хослол, зангиатай ирсэн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм оролцон тоглосон нь Бээжингийн мянга мянган хөгжөөн дэмжигчдэд гэнэтийн бэлэг болсон юм. Энэ үеэр алдарт хөлбөмбөгчин “Би хөлбөмбөг тоглоно гэж бодоогүй болохоор бэлтгэлийн хувцасгүй ирчихлээ. Гэхдээ үнэхээр нөхөрсөг сайхан тоглолт боллоо. Хэдий би хослолтой байсан ч өөрийн чадахаараа тоглосныг хөгжөөн дэмжигчид маань харсан байх. Хятадын хөлбөмбөг асар хурдацтай хөгжиж байгаад туйлын баяртай байна” хэмээжээ. Тоглолтын дараагаар алдарт хөлбөмбөгчин Бээжин хотын “Shijie Hu Tong” бага сургуульд зочилж халуун дотно яриа өрнүүлсэн байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН 00 (202.9.47.131)

    2013-03-25

    ЗӨВ ШҮҮ

  • ЗОЧИН 00 (202.9.47.131)

    2013-03-25

    ЗӨВ ШҮҮ