Бразилчууд Орост дөнгүүлэх дөхлөө

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх жил Бразилд болно. Тэгвэл ойрын өдрүүдэд урьдчилсан шатны тэмцээн ид дундаа үргэлжилж байна. Үүний хажуугаар шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд ч болсоор байгаа билээ. Тэр дундаа дэлхийн аваргыг зохион байгуулах орон болох Бразилчууд өрсөлдөгчидтэйгээ ээлж дараалан нөхөрсгөөр тулсаар байна. Тэд өнгөрсөн шөнө Англид Оросын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолтын өмнө Орос гол баг нь байна гэх яриа ч гарч байсан нь тийм ч оргүй зүйл байсангүй. Үндсэндээ бүтэн тоглолтын турш Оросын шигшээ баг сайн байж, олон ч аюултай довтолгоо өрнүүлсэн. Бразилчууд хоёр ч удаа торгуулийн талбайдаа гар хүрсний шүүгч анзаараагүй. Гэхдээ л “ах нар” довтолсоор 73 дахь минутад Файзулин гоолдож, тэргүүлж эхлэв.
Гэвч 90 дэх минутад Фред тоог тэнцүүлснээр дэлхийн таван удаагийн аварга Бразилын нэр хүндийг аварч үлдлээ. Ийн хоёр баг нөхөрсгөөр тэнцэж, Оросын шигшээ хүчтэй байгаа гэдгээ харууллаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ***** (103.9.90.254)

    2013-03-26

    ah naraa ah nar yaltchgui ah nar kkkkkkk

  • ts (202.131.238.106)

    2013-03-26

    ene ah nar gej helj yarij bichdegee bolimoor yum, adilhan tusgaar uls baij

  • ts (202.131.238.106)

    2013-03-26

    ene ah nar gej helj yarij bichdegee bolimoor yum, adilhan tusgaar uls baij