Умард Солонгос АНУ-д цөмийн цохиолт өгөхөө зарлалаа

БНАСАУ хэрэв БНСУ-тай хамтарсан гэрээндээ  өөрчлөлт хийж манай улсын талаар элдэв хориг арга хэмжээ авахаар зэхвэл цохилт өгнө хэмээн АНУ-ыг айлган сүрдүүлж зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн байдалд орууллаа. Тивийн ба Номхон далайн Гуам, Гавай арлууд дахь америкийн цэргийн баазуудыг дайрахад бэлэн байх тушаал пуужин, их бууны анги нэгтгэлд өгсөн тухай Солонгосын Төв цахилгаан агентлаг өчигдөр мэдээллээ. Өдөөн хатгавал Гуам, Окинава арлууд дахь америкийн баазуудад пуужингаар цохилт өгнө гэж өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын цэргийн дээд командлалын төлөөлөгч сүрдүүлсэн билээ. Энэ сарын эхээр Умард Солонгос одоо хойгт явагдаж байгаа АНУ, Өмнөд Солонгосын хамтын цэргийн сургуулийг эсэргүүцэж, цөмийн цохилт өгнө гэж Вашингтоныг айлган сүрдүүлсэнээ улам баталгаажуулж ийм мэдэгдэл гаргасан нь Умард Солонгос дайн эхлүлэхэд ойрхон байна гэж олон хүмүүс үзэж байна. Түүнээс гадна Пхеньян 1953 онд Солонгосын дайнаас хойш Сөүлтэй байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээрийг даган мөрдөхөөс татгалзсан юм.

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ***** (202.126.89.209)

    2013-03-27

    бурхан минь эх дэлхийг маань өршөөж хайрла