70 хүний аминд хүрсэн алуурчиныг эхийнхээ оршуулганд очихыг зөвшөөрсөнгүй


70 гаруй хүний аминд хүрсэн Норвегийн хэрцгий алуурчин Андерс Брейвикийг хэдэн хоногийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн эхийнхээ оршуулга дээр очихыг шоронгийн удирдлага зөвшөөрсөнгүй. Учир нь тэрээр шоронд хангалттай хугацаа өнгөрүүлээгүй тул тийм зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн байна. “Брейвик шоронд хангалттай хугацаа өнгөрөөгөөгүй. Үүнээс гадна иймэрхүү зөвшөөрлийг аюулгүй байдлыг харгалзан үзэж байж олгодог журамтай” гэж Ила шоронгийн удирдлага мэдэгджээ.
Брейвикийн эх Венке Бехрин Брейвик өнгөрсөн баасан гаригт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)