АНУ-ийн нууц албаны даргаар эмэгтэй хүн томилогдлоо




Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын Нууц албаны тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн томилжээ. Нууц албаны албан хаагчдын бие бүрэлдэхүүний ахлагч Жулия Пиэрсон өнгөрсөн сард тэтгэвэртээ гарахаа мэдэгдсэн Марк Сулливаныг оронд ажиллах болов. “Жулия Нууц албанд 30 жил ажилласан дадлага туршлагаараа энэ чухал байгууллагын эрчүүд, хүүхнүүдийг удирдаж чадна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Ерөнхийлөгч хэлжээ. Жулия Пиэрсон 1983 оноос Нууц албанд ажиллаж эхэлсэн бөгөөд Барак Обамагийн тусгай хамгаалагчаар ажиллаж байсан аж. Нууц албаны гол ажил  нь санхүүгийн гэмт хэргийг мөрдөж, Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг хамгаалах үүрэгтэй юм. Тус албаны Хамгаалалтын хэлтэсийн хэсэг ажилтаан өнгөрсөн жил Барак Обамаг Колумбид айчлах үеэр биеэ үнэлэгчдийг хөлсөлж авсан нь мэдэгдэж, хэл ам дагуулж байсан бөгөөд шинэ хүнээр удирдуулаад улам сайн ажиллаж ямарваа нэгэн алдаа эндэгдэл гаргахгүй байх гсэн найдварыг тавьж буйгаа Обама хэлсэн байна.
Г.Энхтамир


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)