Хойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа
- 2013-03-28
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг “КСНА”-гийн мэдээлснээр тус улсын дээд удирдагч Ким Жон Ун их буу, пуужингийн анги нэгтгэлүүдийг байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд оруулжээ. Түүний тушаалаар эдгээр анги нэгтгэл АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Хавай, Гуам болон АНУ-ын эх газарт цохилт өгөхөд бэлэн болж, зөвхөн гал нээх тушаал хүлээж байгаа аж.
Хойд Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг “КСНА”-гийн мэдээлснээр тус улсын дээд удирдагч Ким Жон Ун их буу, пуужингийн анги нэгтгэлүүдийг байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд оруулжээ. Түүний тушаалаар эдгээр анги нэгтгэл АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Хавай, Гуам болон АНУ-ын эх газарт цохилт өгөхөд бэлэн болж, зөвхөн гал нээх тушаал хүлээж байгаа аж. Сүүлийн үед Хойд Солонгосоос АНУ, Өмнөд Солонгосыг заналхийлсэн мэдэгдэл гаргах нь эрс нэмэгдэж, энэ нь байлдааны ажиллагаа явуулах эрсдлийг улам бүр ихэсгэж байна. Үүнийг Пентагон хурцаар шүүмжилж АНУ ямар нэгэн халдлагад хариуг нь барихад бэлэн хэмээн мэдэгдэж байв. Дайн эхлүүлж магадгүй байгаа энэ үед АНУ, Өмнөд Солонгос тус улсын эсрэг хамтран тэмцэх тусгай гэрээ байгуулсан юм. Үүнээс гадна энэ хоёр улсын Хойд Солонгосын дайралтаас сэргийлсэн хамтарсан цэргийн сургуулилт Пхеньянийг ихэд бухимдуулж байна.
Ажиглагчдын хэлснээр Хойд Солонгос байлдааны ажиллагаа эхлүүлэх магадлал 50-аас дээш хувьтай байна. Нөгөөтэйгүүр энэ улс АНУ-ыг буулт хийлгэхийг хүсч, эсрэгээрээ АНУ ингэх бодолгүй байна. АНУ-ын холбоотон Өмнөд Солонгост өнгөрөгч мягмар гаригт “Чёнан” хөлөг онгоц сүйрсний гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. 2010 оны гуравдугаар сарын 26- нд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний энэ усан онгоц Шар тэнгис дэх хоёр Солонгосын усан хилийн маргаантай бүс нутагт Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний дайралтад өртөж живсэн агаад үүний улмаас 46 далайчин амь үрэгдсэн. Пхеньян Сөүлийг иймэрхүү ой тэмдэглэхгүй байхыг хатуу анхааруулж, заналхийлдэг. Учир нь ойгоор Өмнөд Солонгосын иргэд хойд хөршөө үзэн ядах сэтгэл нэмэгддэг юм. Тус улс үүнээс өмнө буюу өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 23-нд Ёнпендо арлын халдлагад өртөж амь үрэгдсэн дөрвөн хүнийг хоёр дахь жилдээ дурсах ёслолын арга хэмжээ зохион байгуулсан.
Хойд Солонгосын үйлдсэн иймэрхүү ойг дурсаад зогсохгүй үйлдсэн эсэхийг нь тогтоогоогүй цөөнгүй осол, ялангуяа хөлөг онгоцны ослыг Өмнөд Солонгос дурсан санадаг. Үүний нэг нь 2010 оны сүүлээр Антрактидын мөсөн далайд сүйрсэн Өмнөд Солонгосын загас агнуурын хөлөг онгоц. Энэ ослын улмаас олон арван далайчин амь үрэгдэж, сураггүй болсон юм. Мэдээж энэ хэрэгт Хойд Солонгосыг харддаг. Учир нь тус улсын шумбагч онгоцууд өмнө нь БНСУ-ын хөлөг онгоцыг буудан живүүлж байсан юм. Гэсэн ч Хойд Солонгос энэ бүх осолд ямар ч хамаагүй гэж үгүйсгэж, Өмнөд Солонгос хойд хөрштэйгээ аядуу харилцаж байв. Харин өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд Пхеньяний зүгээс явуулсан гурав дахь цөмийн туршилт Солонгосын хойгийн хурцадмал байдлыг дахин дээд цэгт нь хүргэв. Үүнээс өмнө Хойд Солонгос НҮБ-ын эсэргүүцлийг үл тоон пуужин туршсан. Үүнтэй холбогдуулан АНУ Хойд Солонгост ногдуулж буй хориг арга хэмжээгээ чангатгаж Өмнөд Солонгос, Японтай хамтарсан сургуулилт хийж эхэлсэн. Харин үүнийг удаа дараа эсэргүүцэж, зогсоохыг шаардсан Ким Жон Ун их буу, пуужингийн бүх анги нэгтгэлээ байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд орууллаа. Үүнд холын зайн тусгалтай их бууны анги болон стратегийн пуужингийн ангиуд багтаж буй.
Тус улс АНУ-ын эх газарт хүрэх хэмжээний цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн технологитой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ эх газраас бусад АНУ-ын газар нутагт хүрэх дундын зайн тусгалтай пуужинтай аж. АНУ Хойд Солонгосыг заналхийллээ зогсоож, дэлхийн энх тайванд аюулгүй учруулахгүй байхыг сануулж буй энэ үед Хятадын Гадаад харилцааны яам талуудыг асуудлаа эв найрамдалтайгаар шийднэ гэдэгт найдаж байна гэжээ. Юутай ч, Хойд Солонгос АНУ болон түүний Ази дахь холбоотнуудтай хэдийнэ хэвлэлээр дайтаж, харилцан кибер халдлага үйлдэж эхэлжээ. Хойд Солонгосын албаныхны хэлснээр АНУ болон түүний Ази дахь холбоотнууд тус улсын компьютерийн сүлжээнд нэвтэрч, пуужингуудыг ажиллагаагүй болгохоор оролдож эхэлжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын 32 мянга гаруй компьютер хакерчдын дайралтад өртсөний улмаас зургаан банк, хэд хэдэн телевизийн үйл ажиллагаа доголдсон байна. БНСУ кибер халдлагыг эх сурвалжийг хараахан тогтоогоогүй байгаа ч Хойд Солонгосыг гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнээс өмнө 2009, 2011 онд Өмнөд Солонгос хойд хөршийнхөө хакерчдын дайралтад өртөж байжээ. АНУ, Өмнөд Солонгосын Пхеньяний эсрэг чиглэсэн хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт ирэх сарын 30 хүртэл үргэлжилнэ. Магадгүй энэ хүртэл Солонгосын хойгийн хурцадмал байдал намдахгүй бололтой. Ямартаа ч Өмнөд Солонгос хойд хөршөө байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдал зарласантай холбогдуулан аюулгүй байдлаа өндөржүүллээ.





Хойд Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг “КСНА”-гийн мэдээлснээр тус улсын дээд удирдагч Ким Жон Ун их буу, пуужингийн анги нэгтгэлүүдийг байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд оруулжээ. Түүний тушаалаар эдгээр анги нэгтгэл АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Хавай, Гуам болон АНУ-ын эх газарт цохилт өгөхөд бэлэн болж, зөвхөн гал нээх тушаал хүлээж байгаа аж. Сүүлийн үед Хойд Солонгосоос АНУ, Өмнөд Солонгосыг заналхийлсэн мэдэгдэл гаргах нь эрс нэмэгдэж, энэ нь байлдааны ажиллагаа явуулах эрсдлийг улам бүр ихэсгэж байна. Үүнийг Пентагон хурцаар шүүмжилж АНУ ямар нэгэн халдлагад хариуг нь барихад бэлэн хэмээн мэдэгдэж байв. Дайн эхлүүлж магадгүй байгаа энэ үед АНУ, Өмнөд Солонгос тус улсын эсрэг хамтран тэмцэх тусгай гэрээ байгуулсан юм. Үүнээс гадна энэ хоёр улсын Хойд Солонгосын дайралтаас сэргийлсэн хамтарсан цэргийн сургуулилт Пхеньянийг ихэд бухимдуулж байна.Ажиглагчдын хэлснээр Хойд Солонгос байлдааны ажиллагаа эхлүүлэх магадлал 50-аас дээш хувьтай байна. Нөгөөтэйгүүр энэ улс АНУ-ыг буулт хийлгэхийг хүсч, эсрэгээрээ АНУ ингэх бодолгүй байна. АНУ-ын холбоотон Өмнөд Солонгост өнгөрөгч мягмар гаригт “Чёнан” хөлөг онгоц сүйрсний гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. 2010 оны гуравдугаар сарын 26- нд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний энэ усан онгоц Шар тэнгис дэх хоёр Солонгосын усан хилийн маргаантай бүс нутагт Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний дайралтад өртөж живсэн агаад үүний улмаас 46 далайчин амь үрэгдсэн. Пхеньян Сөүлийг иймэрхүү ой тэмдэглэхгүй байхыг хатуу анхааруулж, заналхийлдэг. Учир нь ойгоор Өмнөд Солонгосын иргэд хойд хөршөө үзэн ядах сэтгэл нэмэгддэг юм. Тус улс үүнээс өмнө буюу өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 23-нд Ёнпендо арлын халдлагад өртөж амь үрэгдсэн дөрвөн хүнийг хоёр дахь жилдээ дурсах ёслолын арга хэмжээ зохион байгуулсан.
Хойд Солонгосын үйлдсэн иймэрхүү ойг дурсаад зогсохгүй үйлдсэн эсэхийг нь тогтоогоогүй цөөнгүй осол, ялангуяа хөлөг онгоцны ослыг Өмнөд Солонгос дурсан санадаг. Үүний нэг нь 2010 оны сүүлээр Антрактидын мөсөн далайд сүйрсэн Өмнөд Солонгосын загас агнуурын хөлөг онгоц. Энэ ослын улмаас олон арван далайчин амь үрэгдэж, сураггүй болсон юм. Мэдээж энэ хэрэгт Хойд Солонгосыг харддаг. Учир нь тус улсын шумбагч онгоцууд өмнө нь БНСУ-ын хөлөг онгоцыг буудан живүүлж байсан юм. Гэсэн ч Хойд Солонгос энэ бүх осолд ямар ч хамаагүй гэж үгүйсгэж, Өмнөд Солонгос хойд хөрштэйгээ аядуу харилцаж байв. Харин өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд Пхеньяний зүгээс явуулсан гурав дахь цөмийн туршилт Солонгосын хойгийн хурцадмал байдлыг дахин дээд цэгт нь хүргэв. Үүнээс өмнө Хойд Солонгос НҮБ-ын эсэргүүцлийг үл тоон пуужин туршсан. Үүнтэй холбогдуулан АНУ Хойд Солонгост ногдуулж буй хориг арга хэмжээгээ чангатгаж Өмнөд Солонгос, Японтай хамтарсан сургуулилт хийж эхэлсэн. Харин үүнийг удаа дараа эсэргүүцэж, зогсоохыг шаардсан Ким Жон Ун их буу, пуужингийн бүх анги нэгтгэлээ байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд орууллаа. Үүнд холын зайн тусгалтай их бууны анги болон стратегийн пуужингийн ангиуд багтаж буй.
Тус улс АНУ-ын эх газарт хүрэх хэмжээний цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн технологитой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ эх газраас бусад АНУ-ын газар нутагт хүрэх дундын зайн тусгалтай пуужинтай аж. АНУ Хойд Солонгосыг заналхийллээ зогсоож, дэлхийн энх тайванд аюулгүй учруулахгүй байхыг сануулж буй энэ үед Хятадын Гадаад харилцааны яам талуудыг асуудлаа эв найрамдалтайгаар шийднэ гэдэгт найдаж байна гэжээ. Юутай ч, Хойд Солонгос АНУ болон түүний Ази дахь холбоотнуудтай хэдийнэ хэвлэлээр дайтаж, харилцан кибер халдлага үйлдэж эхэлжээ. Хойд Солонгосын албаныхны хэлснээр АНУ болон түүний Ази дахь холбоотнууд тус улсын компьютерийн сүлжээнд нэвтэрч, пуужингуудыг ажиллагаагүй болгохоор оролдож эхэлжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын 32 мянга гаруй компьютер хакерчдын дайралтад өртсөний улмаас зургаан банк, хэд хэдэн телевизийн үйл ажиллагаа доголдсон байна. БНСУ кибер халдлагыг эх сурвалжийг хараахан тогтоогоогүй байгаа ч Хойд Солонгосыг гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнээс өмнө 2009, 2011 онд Өмнөд Солонгос хойд хөршийнхөө хакерчдын дайралтад өртөж байжээ. АНУ, Өмнөд Солонгосын Пхеньяний эсрэг чиглэсэн хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт ирэх сарын 30 хүртэл үргэлжилнэ. Магадгүй энэ хүртэл Солонгосын хойгийн хурцадмал байдал намдахгүй бололтой. Ямартаа ч Өмнөд Солонгос хойд хөршөө байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдал зарласантай холбогдуулан аюулгүй байдлаа өндөржүүллээ.





Э.ТӨГС

Сэтгэгдэл (17)
fitflop singapore (180.166.76.212)
fitflop sale in singapore fitflop singapore http://fitflopsingapore.iemiller.net/
***** (202.21.113.141)
тэнэг дух чинь байлдаж яадаг байнаа,үгүй бол байлдаад хар яршиг өмнөдтэйгэ нэгдээсэй.
***** (49.0.154.68)
udirdagch n gej erguu yum bolimoor yum. heddugeer zuun bolchood bhd heddugeer zuundaa amidraad bgan. neg huniig tahin shutsen ard tumen, tserguud n ch gsn dee. gants budukag ustgaad hayachij bolohgui l bga yum bhdaa. Tarhia 110% ugaalgachihsan.
hi (122.201.18.133)
Etsgese yalgarah yumgui danda baildana gedeg teneg hun yumaa. Hurhi engin ardud n helmegdej bh yum da. Uls n yamar ch hugjil bhgui.
zara (114.32.141.128)
xeden jil baildaanii belen baidal zarladiim be ene xoiduud tegeed zarlasan yum bol ehlvvleech shal zavxarsan yum hoidiin deglem hyrdan nyraasai
Jupe (203.194.115.198)
Монгол туургатанууд болон хоёр Солонгос нэгдвэл ямммар гоё вэ ?
bullet (109.194.17.158)
Xoid solongosiig us torogchiin bombogoor xed xed bombogdood ..gazar nutgiig n tsatsaragiin ayulguiguigeer tseverlee..omnodiinxniig suurishuulj ediin zasgiig n telex xeregtei
***** (202.179.20.161)
hoiduudiin ih ***** bagadaa 60 km tusgaltai. seoul hoiduudiin hilees dundjaar 60 km zaitai. ugui boloh n oilgomjtoi
***** (180.149.97.1)
baildahgui bj bldogguin bhdaa
***** (133.34.31.99)
South-iinhan oorsdoo buruutai shdee. Yah gej North-iin hil-d oir tsergiin surguulilalt hiigeed baidag yum
munkh (208.54.87.204)
Ene hudlaa medee baij bolno. Hoid solongosiig irak shig bolgoh eeljit gutgeleg baij magadgui.
***** (202.126.89.178)
Хойд солонгосын цэргийн баазыг бөмбөгдчөөч ард түмэн нь хэцүү байнаа хөөрхий. Толгойлогчдыг бүгдийг усгах хэрэгтэй
bi (180.235.173.211)
Neg l ikh durandsan nuhur l baihiinmaa
zxa (112.72.12.124)
hurdan baildaachee ymar uddin be
***** (124.158.78.103)
Энэ Пүрвээ гэж энэ бичиг үсэггүй хүн, эхлээд бичиж сурчихаад дараа нь сэтгэгдлээ бич.
***** (124.158.78.103)
Хойд Солонгосын энэ тоталитар дэглэм түргэхэн нураад өгөөсэй. Ард түмнээ ингэж зовоох ч гэж.
purvee (75.171.255.35)
namiig usa tei muudaltsuul goe yam bolhiin beshu haha nutag orn n daini talbar bolno ain