Хятадын тэргүүн хадагтай орос хэлэнд гаргуун


БНХАУ-ын дарга Си Жи Пиний ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд төрийн тэргүүний гэргий, тэргүүн хатагтай Пэн Лиюань Оросын армийн дуу бүжгийн чуулгад зочилсон ажээ. Тэргүүн хатагтай ансамблийн албан байранд ирж, музейн үзмэрүүдийг нь сонирхон орос ардын болон цэргийн, мөн хятад дуу орсон30 орчим минутын тоглолтыг ихэд таашаан үзжээ. Концертын төгсгөлд хатагтай Пэн Лиюань найралд дуучидтай хамт “Улаагана минь цэцэглэ” гэдэг дууг эхний бадгийг нь хятадаар, хоёр гурав дугаар бадгийг нь орос хэлээр дуулсан нь түүний Орос хэл гайхамшигтай сурсаны нэг илрэл боллоо хэмээн тус чуулгын уран сайхны удирдагч Сонников ярьжээ.
Хатагтай Пэн Лиюань 18 наснаасаа Хятадын ардын чөлөөлөх армид алба хааж дуу бүжгийн чуулгад дуулж явсан өдгөө хошууч генерал цолтой юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • aixtar (180.149.97.238)

    2013-03-28

    aixtar xuuxen bna daa