
2005 оноос эхэлсэн гэж хэлж болох Сумогийн эргэн тойрон дохь дуулиант хэргүүдийн нэг мөнгө авч даваа наймаалцсан хэрэгт 25 сумочыг хөөсөн хэрэг гарч байсан билээ. Тэдний тоонд орсон зарим сумочид өөрсдийгөө буруугүйг нотлох гэж дөрвөн жил хөөцөлдөн шүүхэд хандсаны эцэст саяхан Өвөр Монголын сумоч Энхтүвшин буюу Шококурай тохиролцсон барилдаан хийсэн хэрэгт сэрдэгдэн мэргэжлийн сумод барилдах эрхээ хасуулсан шийдвэрийг хүчингүй болгож чаджээ. Тэрээр огт тохиролцоонд ороогүй, даваа унаа өгөөгүй, аваагүй гэдгээ эхнээс нь мэдэгдэж, улмаар барилдах эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан юм. Харин бусад бөхчүүд нь сумод зүтгэсний "хөлс" болох хэдэн саяар тоологдох иен авч, мэргэжлийн сумогоос хөндийрсөн бол Шококурай үнэн мөнийг тогтоолгохоор зүтгэсэндээ ийнхүү хүрсэн байна.Шококурайг Касуганишикид бууж өгсөн хэмээн сэрдсэн бөгөөд бүрэн баримт нотолгоо огт олдоогүй тул ийнхүү эрхийг нь сэргээж, эргээд дээд зиндаанд барилдуулахаар болжээ. Шококурай хоёр жилийн турш бэлтгэлээ өдөр бүр таслалгүй хийж, жингээ огт гээгээгүй тул барилдаанд бэлэн байгаа гэнэ. Ийнхүү мэргэжлийн сумод хомроглон хөөсөн явдал нь буруу шийдвэр байсныг эхнээс нь шүүх нотолж эхэлсэн аж. Харин одоогоор Сумогийн холбоо зарим тал дээр эсрэг байр суурьтай байгаа бөгөөд 25 сумочын дотор илүү хүнд хэрэг өдүүлсэн бөх байгааг анхааруулсан байна.
Сэтгэгдэл (2)
***** (122.201.18.31)
Сумог Монгол бохтэй адил гэж Монхбат аварга ярьж байсан, уунийг хэлж байж. Тэгээд найрааны унац ихтэй болохоор нь хуугээ зутгуулсэн болж таарч байна.
Ochirt (122.201.18.41)
Sumo holboo yalzarsan. Yakuzagiin buleglel. Baidag. Baihshuu. Gej. Heleh hun olon bn