Зуун жилийн дараах ертөнц

Бидний хойч үеийг ямархуу ирээдүй хүлээж буй бол? Америкийн Калифорни мужийн Сан-Хосе хотын уугуул, япон гаралтай, америк эрдэмтэн Мичио Каку ирээдүйн ертөнцийг тодорхойлжээ. Түүний онцолсноор, 2030 онд шууд интернэтэд холбогддог контакт линз худалдаанд гарах гэнэ. Шинэ төрлийн ийм линз бүтээхээр Вашингтоны их сургуулийн профессор Бабак Парвиз ажиллаж байгаа аж. * Мөн хүний бие махбодын “нөөц” эрхтэнүүд худалдаанд нэвтрэх аж. Биотехнологийн шинэ дэвшлийн ачаар эрдэмтэд өнөөдөр ч төрөл бүрийн эрхтэн /хамар, чих, зүрх, судасны эд эс г.м/ лабораторийн нөхцөлд “ургуулах” болсон. * Хүн төрөлхтөн алсын зайн мэдрэгч бүхий төхөөрөмжүүдийг 20 жилийн дараа бүрэн эзэмших гэнэ. Хүний тархинд тусгай бичил схем суулгаснаар алсаас хүний сэтгэхүйг удирдан компьютерийн төрөл бүрийн программ дээр ажиллуулах туршилтыг эрдэмтэд амжилттай явуулсан. Японы “Honda” компанийн инженерүүд үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүйн удирдлага дор ажилладаг алсын зайн мэдрэмжтэй робот бүтээсэн нь ийм дэвшил хаяанд буйг илтгэж байгаа юм. Нэгэн цагт манай гариг дээр нутагшиж байсан гэгдэх олон зүйлийн устсан амьтдыг сэргээн амьдруулах эрдэмтдийн мөрөөдөл 2070 он гэхэд биеллээ олох төлөвтэй. Иймэрхүү амьтдын мөхлөөс хойшхи 25 жилийн дараа авсан ДНК-г ашиглан хуулбарлан бүтээсэн амжилт ч бий. Бразилийн эрдэмтэд неандертальчуудын генийг хэрхэн сэргээн хуулбарлаж, “амьдруулахаа” хэдийнэ тооцоолсон гэх. * Хүний хөгшрөх үйл явцыг удаашруулах технологийг эрдэмтэд судалсаар байгаа. Энэ төрлийн туршилтууд шавьж хорхой болон зарим амьтан дээр хийгдэж буй аж. Уг ажлын үр дүн ч нэлээд нааштай байгаа төдийгүй ирээдүйд төрөл бүрийн технологи ашиглан хүний амьдралыг уртасгах боломжтой болох нь. * Сансар огторгуйн технологиуд ч хөгжлийн өндөрлөгт хүрэхийг эрдэмтэн тооцоолжээ. Тухайлбал, бидний хойч үеийнхэн 100 жилийн дараа сансрын бяцхан хөлгүүдээр оддын зүг чөлөөтэй нисэх гэнэ. * Мөн 100 орчим жилийн дараа хүн төрөлхтөн хорт хавдрыг бүрэн эмчилдэг болно. Хүндэрсэн үедээ ямар ч найдлагагүйгээр үхэлд хүргэдэг эл аюулт өвчнийг анхан шатанд нь илрүүлж, эмчилбэл эдгэрэх бүрэн боломжтой гэдгийг бид мэднэ. Тэгвэл ирээдүйд бидний суултуур хорт хавдрын анхны шинж тэмдгийг илрүүлэгч тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байх аж. Энэхүү өвчнөө эрт мэдсэн өвчтөн эмнэлэгт хандсанаар, тусгай нано-компьютер бие махбодыг хорт хавдрын эсээс ангижруулах ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • selengeee (202.126.89.146)

    2013-03-29

    gaihamshigtai