Энэтхэгийн эсэргүүцлийн улмаас Италийн сайд огцорлоо

Итали, Энэтхэгийн харил- цаанд ан цав үүсгээд буй загасчдын хэргийн улмаас Италийн Гадаад харилцааны сайд Жулио Терзи албан тушаалаасаа огцорлоо. Үүнд Энэтхэгт суугаа Италийн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Даниель Манчинийг эх орноосоо гарч явахгүй байхыг сануулсан Шинэ-Делигийн удирдлагуудын мэдэгдэл хамгийн их нөлөөлжээ. Шинэ-Делигийн удирдлагууд хоёр энэтхэг загасчны үхэлд Италийн цэргүүд буруутай болохыг тогтоосны дараа Даниель Манчинийг эх орноосоо хөөсөн. Харин удалгүй гарч явахгүй байхыг хатуу анхааруулжээ. Учир нь Д.Манчини загасчдын үхэлд буруутгагдан Энэтхэгийн талд баривчлагдсан хоёр цэргээ орон нутгийн сонгуульд санал өгүүлэхээр нутаг буцаах хүсэлтэй байгаагаа Шинэ-Делигийн удирдлагууд илэрхийлжээ. Хариуд Энэтхэгийн шүүх цэргүүдийг буцааж ирүүлэх болзолтойгоор саналыг нь зөвшөөрч, 10 орчим сар хоригдсон хоёр цэргийг Зул сарын баяраас өмнө
Итали, Энэтхэгийн харилцаанд ан цав үүсгээд буй загасчдын хэргийн улмаас Италийн Гадаад харилцааны сайд Жулио Терзи албан тушаалаасаа огцорлоо. Үүнд Энэтхэгт суугаа Италийн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Даниель Манчинийг эх орноосоо гарч явахгүй байхыг сануулсан Шинэ-Делигийн удирдлагуудын мэдэгдэл хамгийн их нөлөөлжээ. Шинэ-Делигийн удирдлагууд хоёр энэтхэг загасчны үхэлд Италийн цэргүүд буруутай болохыг тогтоосны дараа Даниель Манчинийг эх орноосоо хөөсөн. Харин удалгүй гарч явахгүй байхыг хатуу анхааруулжээ. Учир нь Д.Манчини загасчдын үхэлд буруутгагдан Энэтхэгийн талд баривчлагдсан хоёр цэргээ орон нутгийн сонгуульд санал өгүүлэхээр нутаг буцаах хүсэлтэй байгаагаа Шинэ-Делигийн удирдлагууд илэрхийлжээ. Хариуд Энэтхэгийн шүүх цэргүүдийг буцааж ирүүлэх болзолтойгоор саналыг нь зөвшөөрч, 10 орчим сар хоригдсон хоёр цэргийг Зул сарын баяраас өмнө нутаг буцаажээ. Харин үүний дараа Д.Манчини тэнгисийн хоёр цэргээ Энэтхэгийн талд шилжүүлэн өгөхгүй гэж хэлжээ. Тэрбээр цэргүүдийг батлан даалтаар суллаж, нутаг буцаах үйл хэрэгт өөрийн биеэр оролцож, гуравдугаар сарын 22- ны дотор Энэтхэгт буцаан авчирна гэсэн баталгааг Энэтхэгийн дээд шүүхэд бичгээр өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газар “Бид Даниель Манчинид итгэл хүлээлгэж чадахгүй. Тиймээс түүний халдашгүй дипломат эрх хүчингүй” гэжээ. Эргэн сануулахад, Италийн тэнгисийн хүчний хоёр цэрэг болох Массимилиано Латорре, Сальваторе Гироне нар өнгөрөгч оны хоёрдугаар сард Энэтхэгийн загасчдын усан онгоц уруу гал нээсний улмаас дотор нь сууж явсан хоёр загасчин амиа алдсан юм. Цэргүүдийн хэлснээр, тэд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцны хамгаалагчаар явж байх үед Энэтхэгийн загасчдын усан онгоц дайралдсаныг далайн дээрэмчдийнхтэй андуурч гал нээжээ. Нөгөөтэйгүүр Италийн албаныхан энэтхэг загасчдын амь насыг хохироосон хэрэг тус улсын хууль дүрэмд хамааралгүй олон улсын усан бүсэд гарсан учир энэ хэргийг Италийн шүүхээр шийдвэрлэх ёстой хэмээжээ. Харин Энэтхэгийн тал иргэдийнхээ үхлийн хэргийг дотооддоо шийдэхийг хүсч байна. Юутай ч, Элчин сайд Даниель Манчинийн Энэтхэгийн шүүхтэй байгуулсан тохиролцооны улмаас Гадаад харилцааны сайд Жулио Терзи албан тушаалаасаа огцорлоо. Үүнээс гадна энэ хэрэгт холбогдуулан Батлан хамгаалахын сайд Жампаоло Ди Паолаг албан тушаалаас нь огцруулах тухай яригдаж эхэллээ. Энэ зуур Энэтхэгийн тал Массимилиано Латорре, Сальваторе Гироне нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 2-нд хийхээр товлолоо.

Э.ТӨГС


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)