Экс ерөнхийлөгчийнхөө хүүд эчнээ ял оноов
- 2013-03-29
- Дэлхий
- 0
Киргизстаны экс Ерөнхийлөгч Курманбек Бакиевийн хүү Максим Бакиевт тус
улсын шүүх 25 жилийн хорих ял оноолоо. Хэдийгээр М.Бакиев Киргизстанд
байхгүй ч Бишкекийн шүүх түүнийг улсад онц их хэмжээний хохирол
учруулсан хэрэгт буруутган ийнхүү яллажээ.
Киргизстаны экс Ерөнхийлөгч Курманбек Бакиевийн хүү Максим Бакиевт тус улсын шүүх 25 жилийн хорих ял оноолоо. Хэдийгээр М.Бакиев Киргизстанд байхгүй ч Бишкекийн шүүх түүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган ийнхүү яллажээ. Тиймээс өдгөө 35 настай М.Бакиев 25 жилийн турш эх нутагтаа хөл тавих боломжгүй болж байна. М.Бакиев 2010 онд эцгийгээ Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч Беларус уруу дүрвэхтэй зэрэгцэн эх орноосоо гарч саяхныг хүртэл харийн орнуудаар дамжин амьдарчээ. Киргизстаны өнөөгийн Засгийн газар экс Ерөнхийлөгч болон түүний хүү зэрэг өмнөх Засгийн газрын үеийн томоохон албан тушаалтнуудыг баривчлахаар Интерпольд хандсан бөгөөд Их Британийн албаныхан М.Бакиевийг өнгөрөгч онд Лондонгоос баривчилсан. Гэхдээ түүнийг батлан даалтаар сулласан байна. М.Бакиев эцгийгээ төр барьсан таван жилийн хугацаанд Киргизстаны хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг байсан агаад “Ханхүү” хэмээн хочлогддог байж. Үүнээс өмнө түүний эцэг, экс Ерөнхийлөгч Курманбек Бакиев түүнийг огцрохыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүс болон 2009 онд амь үрэгдсэн төрийн нэгэн өндөр албан тушаалтны үхэл, олон зуун сая ам.долларын залилангийн хэргээр 24 жилийн хорих ял сонссон. Харин түүний дүү, Аюулгүй албаны дарга асан Жаныш Бакиев жагсагчдыг цус асгаруулан дарахыг оролдсоныхоо төлөө бүх насаараа хоригдох ял сонсчээ. Тэр хоёр Александр Лукашенкогийн хамгаалалт дор Беларуст улстөрийн орогнолоор амьдарч байгаа юм.

Сэтгэгдэл (0)