Уурхайн ослоор 28 хүн нас барлаа
- 2013-04-01
- Дэлхий
- 0
Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужид уурхайд хий дэлбэрснээс 28 хүн амь насаа алдсан осол гарчээ. Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар бол 13 хүнийг л аварч амжсан байна. Осол болсон газарт одоо аврагчид, онцгой байдлын албаныхан ажиллаж байгаа аж. Ер нь сүүлийн үед Хятадад уул уурхайн осол ихэссэнтэй холбогдуулан албанхан уурхайн асуудлыг цэгцлэх талаар засгийн газрын түвшинд нэн яаралтай арга хэмжээ авах шийдвэр гаргах талаар ярих нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Хятадад он гарсаар уурхайн ослоор 100 шахам хүн амь үрэгдээд байгаа тухай мэдээ ч байна. Харин үүнийг Хятадын тал үгүйсгэж байгаа нь дэлхий нийтэд цацагдсан бодит тоог нууж чадахгүй хэмээн дэлхийн уул уурхайн салбарынхан онцолж байна.Д.Сүх

Сэтгэгдэл (1)
uji (65.30.150.155)
yasan saihan medee ve