Л.Месси нэг тоглолтоор хоёр дээд амжилтын эзэн болов

“Барселона” клубийн довтлогч Лионель Месси “Ла-Лиг”-т “Селта” клубийн эсрэг тоглолтод нэг гоол оруулсан ч хоёр дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр тоглолтын хоёр дахь гоолыг 29 дэх минутад оруулж баг нь 2:1-ийн харьцаатай хожсон юм. Гэсэн ч тэрбээр нэг улирлын 19 тоглолтод дараалан гоол оруулсан, 19 тоглолтод 29 гоол оруулсан гэсэн өмнө нь хэн ч тогтоож байгаагүй хоёр амжилтын эзэн болов. Юутай ч, тэрбээр 2012-2013 оны улиралд “Ла-Лиг”-т 43 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол хоёрдугаар байрыг 27 гоолтойгоор Криштиан Рональду эзэмшиж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 123 (180.235.171.115)

    2013-04-02

    Юм уншаач ээ худлаа бавж байх юм. Ийм юм хийж байхаар огт спорт мэдээ нэмэхээ боливол таарна.