Үндэсний бөхийнхөн бизнес барилдааныхаа шагналыг санг нууцлав
- 2013-04-02
- Спорт
- 0
"Бүх даваа оноолтоор
Тулж зогсохгүй
Тойрч зугтахгүй
Тавхан минутад
Тачигнатал барилдана" уриатай бизнес барилдаан өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын харцага А.Цацавшир, улсын начин Б.Гончигдамба, Н.Батзаяа, Б.Сангисүрэн, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, аймгийн арслан Ч.Батчулуун, О.Гантулга, А.Отгон- баатар, Б.Баатарцол, Л.Шинэбаатар нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос
"Бүх даваа оноолтоор
Тулж зогсохгүй
Тойрч зугтахгүй
Тавхан минутад
Тачигнатал барилдана" уриатай бизнес барилдаан өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын харцага А.Цацавшир, улсын начин Б.Гончигдамба, Н.Батзаяа, Б.Сангисүрэн, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, аймгийн арслан Ч.Батчулуун, О.Гантулга, А.Отгон- баатар, Б.Баатарцол, Л.Шинэбаатар нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Увс аймгийн Хяргас сумын харьяат “Хүч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх улсын начин С.Батсуурь түрүүлжээ. Харин Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун үзүүрлэсэн байна. Шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат “Хүч” спорт хороо, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх улсын харцага А.Цацабшир, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Гончигдамба нар үлдэв. Барилдааны үеэр бөхчүүдийн бай, шагналын тухай мэдээлэл өгөхгүй байсан нь хачирхалтай санагдсан юм. Нэгэнт л бизнес барилдаан нэртэй юм чинь үзэгчдээс шагналын тухай мэдээллийг нуух хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Нэг хэсэг хэл ам дагуулаад байсан үндэсний бөхийнхөн энэ мэт ялихгүй зүйлийг нуугаад байх шаардлагагүй баймаар. Үндэсний бөхийнхөн өөрсдийн барилдааны уриагаа тодорхойлсон шигээ тойрч зугтаж элдэв зүйл аяг гаргалгүй байвал иргэд ч эерэгээр хүлээн авах биз ээ. Харин барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо 015 дугаар анги, Булганхангайн “Хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан А.Отгонбаатар барилдсан нь онцлох нэгэн зүйл байлаа. А.Отгонбаатар арслан давсан даваа бүхэндээ үзэгчдийг шуугиулсан бөгөөд Д.Ганцоожоор хоёр, Г.Ганцоожоор гурав, Б.Сангисүрэнгээр дөрөв давж шөвгийн наймд шалгарсан ч барилдааны түрүү бөхөд тахим буулгасан юм. Хоёр жил гаруй хугацаанд барилдаагүй тэрбээр цаашид үзэгчдэдээ уран сайхан барилдаанаа харуулах ажээ.

"Бүх даваа оноолтоор Тулж зогсохгүй

Сэтгэгдэл (2)
pol (202.55.191.35)
mbh sain bs muu
fg (180.235.182.228)
xolsoo tsuvuulj xolorson xeden xachin yumiig yugii ni uzeed bdgiig oilgoxgui bnas