АНУ ”Бүргэдүүдээ” илгээлээ
- 2013-04-02
- Дэлхий
- 0
АНУ-ын Үндэсний тагнуулын албаны тооцоогоор Хойд Солонгос энэ оны
байдлаар долоон килотонн /нэг килотонн мянган тонн тэсрэх бодистой
тэнцдэг/-ы хүчтэй цөмийн бөмбөгтэй. Тэгвэл тус улс 1945 онд Хирошимад 13
килотонн, Нагасакид 21 килотонны хүчтэй цөмийн бөмбөг хаяж байсан юм.
Эцэст нь хэлэхэд, Ким Жон Ун ганц товчлуур дарах эсэхээс хамаарч Өмнөд
Солонгост ажиллаж, амьдарч буй 50 мянга орчим монгол хүний аюулгүй
байдал хурцаар тавигдана... “
Дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй АНУ Өмнөд Солонгос уруу тийрэлтэд онгоцуудаа илгээлээ. Үүнд Хойд Солонгос ихэд бухимдаж буй нь илт байна. Өмнө нь АНУ 1950- 1953 онд үргэлжилсэн Солонгосын хойгийн дайнд тийрэлтэд онгоцууд илгээсэн бөгөөд энэ нь тийрэлтэд онгоц оролцсон дэлхийн анхны дайнд тооцогддог. Газар нутгийнхаа 90 гаруй хувийг хойд солонгосчууд болон түүний холбоотон Хятад, ЗХУ-д алдаад байсан Пусан орчмын өмнөдүүд АНУ-ын тийрэлтэд онгоцны ачаар 38 дугаар өргөрөг хүртэлх хуучин газар нутгаа буцаан авсан. Үндсэндээ Пхеньян АНУ-ын тийрэлтэд онгоцноос “харшилтай”. Тиймдээ ч АНУ-ын энэ үйлдэлд хамгийн ихээр бухимдаж, цөмийн зэвсэг ашиглах тухай дахин үг цухуйлгав. Барууны хэвлэлүүд Хойд Солонгосыг өнгөрөгч бямба гаригт Өмнөд Солонгост дайн зарласан, Ким Жон Ун дайн эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан талаар мэдээлсний дараа Пхеньянаас “Өмнөдөд дайн зарлаж буйгаа зөвхөн дотоодод мэдэгдсэн”, “Барууны сэтгүүлчдийн орчуулгын алдаа” гэх зэргээр няцаав. Үүгээрээ тус улс өнгөрөгч хоёрдугаар сараас хойш анх удаа “буулт хийв”. Хоёрдугаар сарын 12-нд Пхеньяний зүгээс өрнөдийн эсэргүүцлийг үл тоон цөмийн гурав дахь туршилт явуулсантай холбогдуулан АНУ болон Хойд Солонгосын хөрш орнууд тус улсад оногдуулж буй хориг арга хэмжээгээ чангатгасан. Хойд Солонгос үүнээс өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд пуужин туршиж өрнөдөөс мөн л зэмлэл хүртсэн. Энэ зуур АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан хиймэл дагуулын тусламжтайгаар Хойд Солонгосыг газар доор дахин цөмийн туршилт явуулах гэж буйг тогтоосноо мэдээлж, ийм туршилт явуулахгүй байхыг шаардсан. Гэсэн ч Хойд Солонгос олон улсын шаардлагыг хоёр ч удаа зөрчсөн билээ. Дэлхийн тойрог зам уруу пуужин илгээж, гурав дахь удаагаа цөмийн зэвсэг туршсан Хойд Солонгос дэлхийн хүчирхэг гүрнүүд болох АНУ, ОХУ, Хятадаас цэргийн хүчээрээ дутахааргүй болсон гэдэгтээ бат итгэсэн үү хориг арга хэмжээ чангарсны дараагаас өнөөг хүртэл АНУ, Өмнөд Солонгосыг бараг өдөр бүр заналхийллээ. Энэ сацуу Солонгосын хойгийн байдлыг хурцатгасан олон үйлдэл хийв. Харин Пхеньяний дээд удирдагчид цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх асуудлаар уулзсаны дараа АНУ Өмнөд Солонгос уруу тагнуулын зориулалттай үл үзэгдэгч цөмийн бөмбөдөгч тийрэлтэд онгоц нэмж илгээлээ. Үүнээс өмнө АНУ Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтад цөөн хэдэн ийм төрлийн онгоц оролцуулж байв. Гэхдээ “Ф-22” хэмээх сөнөөгч онгоцууд түлхүү оролцож байв. АНУ БНСУ уруу “Б-52” хэмээх цөмийн онгоц илгээсэн агаад Хойд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн хэмээгдээд буй “Б-2” хэмээх цөмийн бөмбөгдөгч онгоцны сайжруулсан хувилбар аж. Өөрөөр хэлбэл, энэ хоёр онгоц хоёулаа нууц аргатай цөмийн бөмбөгдөгч онгоц аж. Үүнд мэдээж Хойд Солонгосын өмнөд хөршөөсөө цэргийн утсан холбоогоо тасалсан үйлдэл ихээхэн нөлөөлсөн. Энэ нь Хойд Солонгосоос өмнөдийг чиглэсэн байлдааны ажиллагаа эхэлбэл Сөүл Пхеньянаас тайлбар авахгүй боломжгүй гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэ анх удаа мэдэгдэл хийж “Хойд Солонгосын тал хэрвээ манай газар нутагт цохилт өгвөл бид хариуг тэр дор нь хүчтэй барих болно” хэмээн амаллаа. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт батлан хамгаалахын албаныхантай уулзах үеэр Хойд Солонгосын дараалсан заналхийлэл “маш ноцтой” болж буйг онцлоод Өмнөд Солонгос Улс болон өмнөд солонгосчуудад халдсан ямар нэгэн дайралт ирсэн тохиолдолд эргэцүүлж бодохгүйгээр шууд байлдааны ажиллагаа эхлүүлэх үүрэг өгөв.
Нөгөөтэйгүүр “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Хойд Солонгос гал нээвэл Өмнөд Солонгос шууд сөрөг довтолгоо явуулж, давуу байдал тогтооно” гэж хэлжээ. Магадгүй энэ нь Хойд Солонгос гал нээвэл Өмнөд Солонгос тус улсын чухал байнуудыг устгана гэсэн үг бололтой. Түүний үзэж буйгаар Хойд Солонгос пуужингийн хамгаалалтын системгүй бөгөөд 2015 оноос нааш ийм системтэй болохгүй аж. Хэдий тийм ч Вашингтоны удирдлагууд АНУ болон Японы Окинава арал дахь баазуудаас цэргийн хүчээ Өмнөд Солонгост төвлөрүүлж, Хойд Солонгосын эсрэг радарт илэрдэггүй онгоцууд ашиглах гэж байна. Ер нь Солонгосын хойг дэлхийн түүхэнд нисэх хүчний хамгийн аймшигт тулалдаан болсон газар гэдгээр тэмдэглэгддэг. Одоогоос нэг жарны тэртээ л гэхэд АНУ болон түүний холбоотнууд /Британи, Канад, Франц, Австрали, Турк, Нидерланд, Филиппин, Шинэ Зеланд, Тайланд, Этиоп, Грек, Колумб, Бельги, Өмнөд Африк, Люксембург/ Солонгосын хойг уруу “Пи-51”, “Ф4У”, “А-1” зэрэг поршент хөдөлгүүрт онгоц илгээж байсан бол Хойд Солонгос болон холбоотон Хятад “Як-9”, “Ла-9”, “Ил-2”, “Ил-10”, “ТУ- 2”, “Пе-2” онгоц ашиглаж байв. Төд удалгүй эвслийн хүчнийхэн агаарт ноёрхлоо тогтоохын тулд “Ф-80”, “Ф9Ф”, “Ф2Эйч” зэрэг тийрэлтэд хөдөлгүүртэй онгоцуудаа илгээсэн. Ингэснээр эвслийнхэн хүчнийхэн газар нутгийнхаа 90 гаруй хувийг алдсан Өмнөд Солонгосыг чөлөөлж, давуу байдал тогтоож байв. Үүний хариуд ЗХУ тухайн үеийнхээ дэвшилтэд онгоц болох “Миг-15”- ийг Хойд Солонгос, Хятадад дэмжлэг үзүүлэхээр Солонгосын хойг уруу илгээж, Хойд Солонгос, Хятад, ЗХУ- аас бүрдсэн холбоотны хүчнийхэн агаарт дахин ноёрхлоо тогтоосон. Гэсэн ч АНУ “Миг-15”-ийг сөнөөхөд тусгайлан зориулж “Ф-84”, “Ф-86” онгоц бүтээснээр холбоотны хүчний агаарын хаанчлал дуусч хоёр талын тулалдаан тэнцвэртэй болж иржээ. Тиймдээ ч энэ дайн өндөрлөсөн юм. Дэлхийн III дайн гэж нэрлэгдээгүй, нарийн тооцоо байдаггүй ч энэ дайны улмаас Өмнөд Солонгосоос 58127 хүн амь үрэгдэж, 175743 хүн шархдаж, 80 мянган хүн бууж өгсөн эсвэл сураггүй болсон бол Хойд Солонгосоос 215 мянган хүн амь үрэгдэж, 303 мянган хүн шархдаж, 120 мянган хүн бууж өгсөн эсвэл сураггүй болжээ. Тэгвэл дайнд Өмнөд Солонгос, Хойд Солонгосоос дутахааргүй оролцсон АНУ-аас 54130 хүн амь үрэгдэж, дайны дараа 2830 хүн нас барж, 92134 хүн шархдаж, 8176 хүн бууж өгч, 7245 хүн сураггүй болсон бол Хятадаас 114 мянган хүн амь үрэгдэж, дайны дараа 34 мянган хүн амь үрэгдэж, 380 мянган хүн шархдаж, 21400 хүн бууж өгчээ. Энэ тооцоогоор гурван жил үргэлжилсэн Солонгосын дайнд гурван сая орчим хүн амь үрэгджээ. Тэгвэл АНУ-ын тооцоогоор энэ тоо 2-3 дахин нэмэгдэж, 10 сая хүн амь үрэгдсэн гэсэн тоо ч бий. Үүнд энэ дайны талаарх мэдээллийг нуун дарагдуулах гэсэн оролдлого ч бас нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Учир нь энэ дайны үеэр Нанжиний хядлагаас дутахааргүй хүмүүсийг тамлан зовоосон, тарваган тахал, булчин задрах тахал гэх мэт хамгийн наад захын халдварт өвчний нянтай бөмбөг хэрэглэх гэх мэт хүн төрөлхтний эсрэг олон гэмт хэрэг гарчээ. Энэ мэт хими, биологи, бактериологийн зэвсэг мэр сэр туршигдсан нь ч нэгэнт илэрхий болсон.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын-Хэ батлан хамгаалахын удирдлагуудтай уулзсан өнгөрөгч даваа гаригт мөн Хойд Солонгосын Дээд ардын их хурал хуралдсан. Хаалттай болсон энэ хурлаар Өмнөд Солонгос болон АНУ-ын асуудлаар хэлэлцсэн нь дамжиггүй. АНУ Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтын үеэр Солонгосын хойгийн дайнд олон төрлийн онгоцтой гэдгээ харуулах гэсэн мэт ховор онгоцны “шоу” үзүүлж байна. Нууц технологитой онгоцны үзүүлэх нислэг бүхий энэ цэргийн сургуулилт дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэжилнэ. Энэ нь АНУ-ын Өмнөд Солонгостой ганцхан сарын доторх хоёр дахь хамтарсан сургуулилт. Харин ОХУ, Хятад хоёр Солонгосын хойгийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд буй энэ цаг мөчид Франц энх тайвныг эрхэмлэх хэрэгтэй сануулж, энэ асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санаа тавьсан гурав дахь орон боллоо. Ямартаа ч, өрнөдийнхөн нэгдэх, Хойд Солонгосын зэвсгийн хүчин чадлыг судлах ажил ид явагдаж байна.
АНУ-ын Үндэсний тагнуулын албаны тооцоогоор Хойд Солонгос энэ оны байдлаар долоон килотонн /нэг килотонн мянган тонн тэсрэх бодистой тэнцдэг/-ы хүчтэй цөмийн бөмбөгтэй. Тэгвэл тус улс 1945 онд Хирошимад 13 килотонн, Нагасакид 21 килотонны хүчтэй цөмийн бөмбөг хаяж байсан юм. Эцэст нь хэлэхэд, Ким Жон Ун ганц товчлуур дарах эсэхээс хамаарч Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй 50 мянга орчим монгол хүний аюулгүй байдал хурцаар тавигдана. Нөгөөтэйгүүр тэндэх монголчуудын дийлэнх нь Сөүл гэх мэт хойд зүгийн хотууд бус аж үйлдвэржсэн өмнө зүгийн Пусан зэрэг хотод байдаг. Юутай ч, иргэний агаарын тээврийн компаниудын хүчин чадал хүрэх эсэхийг нягталж, нэг анхаарахад илүүдэхгүй биз. Үүнтэй холбогдуулан түүхэн баримт сөхвөл Монгол Улс Солонгосын хойгийн дайнд оролцоогүй ч улстөр, үзэл суртлын хувьд нэг байж ирсэн ЗХУ-д Дэлхийн II дайнд тусалсны адилаар Хойд Солонгост тусалж багагүй хэмжээний эд материалын тусламж, түүний дотор агт морьд бэлэглэж байв. Мөн дайны улмаас өнчирч хоцорсон Хойд Солонгосын 200 хүүхдүүдийг эх орондоо амрааж, сувилсан агаад 10 оюутныг МУИС-д сургажээ. 1950 онд БНАСАУ-д Монгол Улсын ЭСЯ нээгдэж, дайны он жилүүд буюу 1950-1952 онд Ж.Самбуу, 1952-1955 онд генерал С.Равдан нар Элчин сайдаар томилогдож ажиллаж байсан бөгөөд манай дипломатчид АНУ-ын нисэх хүчний бөмбөгдөлтөд нэг бус удаа өртөж, Элчин сайд С.Равдан дэлбэрэлтийн улмаас шархдаж, өрөөсөн чих нь сонсголгүй болж байсан удаатай. Гэхдээ азаар хүний амь үрэгдээгүй юм.
Дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй АНУ Өмнөд Солонгос уруу тийрэлтэд онгоцуудаа илгээлээ. Үүнд Хойд Солонгос ихэд бухимдаж буй нь илт байна. Өмнө нь АНУ 1950- 1953 онд үргэлжилсэн Солонгосын хойгийн дайнд тийрэлтэд онгоцууд илгээсэн бөгөөд энэ нь тийрэлтэд онгоц оролцсон дэлхийн анхны дайнд тооцогддог. Газар нутгийнхаа 90 гаруй хувийг хойд солонгосчууд болон түүний холбоотон Хятад, ЗХУ-д алдаад байсан Пусан орчмын өмнөдүүд АНУ-ын тийрэлтэд онгоцны ачаар 38 дугаар өргөрөг хүртэлх хуучин газар нутгаа буцаан авсан. Үндсэндээ Пхеньян АНУ-ын тийрэлтэд онгоцноос “харшилтай”. Тиймдээ ч АНУ-ын энэ үйлдэлд хамгийн ихээр бухимдаж, цөмийн зэвсэг ашиглах тухай дахин үг цухуйлгав. Барууны хэвлэлүүд Хойд Солонгосыг өнгөрөгч бямба гаригт Өмнөд Солонгост дайн зарласан, Ким Жон Ун дайн эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан талаар мэдээлсний дараа Пхеньянаас “Өмнөдөд дайн зарлаж буйгаа зөвхөн дотоодод мэдэгдсэн”, “Барууны сэтгүүлчдийн орчуулгын алдаа” гэх зэргээр няцаав. Үүгээрээ тус улс өнгөрөгч хоёрдугаар сараас хойш анх удаа “буулт хийв”. Хоёрдугаар сарын 12-нд Пхеньяний зүгээс өрнөдийн эсэргүүцлийг үл тоон цөмийн гурав дахь туршилт явуулсантай холбогдуулан АНУ болон Хойд Солонгосын хөрш орнууд тус улсад оногдуулж буй хориг арга хэмжээгээ чангатгасан. Хойд Солонгос үүнээс өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд пуужин туршиж өрнөдөөс мөн л зэмлэл хүртсэн. Энэ зуур АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан хиймэл дагуулын тусламжтайгаар Хойд Солонгосыг газар доор дахин цөмийн туршилт явуулах гэж буйг тогтоосноо мэдээлж, ийм туршилт явуулахгүй байхыг шаардсан. Гэсэн ч Хойд Солонгос олон улсын шаардлагыг хоёр ч удаа зөрчсөн билээ. Дэлхийн тойрог зам уруу пуужин илгээж, гурав дахь удаагаа цөмийн зэвсэг туршсан Хойд Солонгос дэлхийн хүчирхэг гүрнүүд болох АНУ, ОХУ, Хятадаас цэргийн хүчээрээ дутахааргүй болсон гэдэгтээ бат итгэсэн үү хориг арга хэмжээ чангарсны дараагаас өнөөг хүртэл АНУ, Өмнөд Солонгосыг бараг өдөр бүр заналхийллээ. Энэ сацуу Солонгосын хойгийн байдлыг хурцатгасан олон үйлдэл хийв. Харин Пхеньяний дээд удирдагчид цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх асуудлаар уулзсаны дараа АНУ Өмнөд Солонгос уруу тагнуулын зориулалттай үл үзэгдэгч цөмийн бөмбөдөгч тийрэлтэд онгоц нэмж илгээлээ. Үүнээс өмнө АНУ Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтад цөөн хэдэн ийм төрлийн онгоц оролцуулж байв. Гэхдээ “Ф-22” хэмээх сөнөөгч онгоцууд түлхүү оролцож байв. АНУ БНСУ уруу “Б-52” хэмээх цөмийн онгоц илгээсэн агаад Хойд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн хэмээгдээд буй “Б-2” хэмээх цөмийн бөмбөгдөгч онгоцны сайжруулсан хувилбар аж. Өөрөөр хэлбэл, энэ хоёр онгоц хоёулаа нууц аргатай цөмийн бөмбөгдөгч онгоц аж. Үүнд мэдээж Хойд Солонгосын өмнөд хөршөөсөө цэргийн утсан холбоогоо тасалсан үйлдэл ихээхэн нөлөөлсөн. Энэ нь Хойд Солонгосоос өмнөдийг чиглэсэн байлдааны ажиллагаа эхэлбэл Сөүл Пхеньянаас тайлбар авахгүй боломжгүй гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэ анх удаа мэдэгдэл хийж “Хойд Солонгосын тал хэрвээ манай газар нутагт цохилт өгвөл бид хариуг тэр дор нь хүчтэй барих болно” хэмээн амаллаа. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт батлан хамгаалахын албаныхантай уулзах үеэр Хойд Солонгосын дараалсан заналхийлэл “маш ноцтой” болж буйг онцлоод Өмнөд Солонгос Улс болон өмнөд солонгосчуудад халдсан ямар нэгэн дайралт ирсэн тохиолдолд эргэцүүлж бодохгүйгээр шууд байлдааны ажиллагаа эхлүүлэх үүрэг өгөв.
Нөгөөтэйгүүр “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Хойд Солонгос гал нээвэл Өмнөд Солонгос шууд сөрөг довтолгоо явуулж, давуу байдал тогтооно” гэж хэлжээ. Магадгүй энэ нь Хойд Солонгос гал нээвэл Өмнөд Солонгос тус улсын чухал байнуудыг устгана гэсэн үг бололтой. Түүний үзэж буйгаар Хойд Солонгос пуужингийн хамгаалалтын системгүй бөгөөд 2015 оноос нааш ийм системтэй болохгүй аж. Хэдий тийм ч Вашингтоны удирдлагууд АНУ болон Японы Окинава арал дахь баазуудаас цэргийн хүчээ Өмнөд Солонгост төвлөрүүлж, Хойд Солонгосын эсрэг радарт илэрдэггүй онгоцууд ашиглах гэж байна. Ер нь Солонгосын хойг дэлхийн түүхэнд нисэх хүчний хамгийн аймшигт тулалдаан болсон газар гэдгээр тэмдэглэгддэг. Одоогоос нэг жарны тэртээ л гэхэд АНУ болон түүний холбоотнууд /Британи, Канад, Франц, Австрали, Турк, Нидерланд, Филиппин, Шинэ Зеланд, Тайланд, Этиоп, Грек, Колумб, Бельги, Өмнөд Африк, Люксембург/ Солонгосын хойг уруу “Пи-51”, “Ф4У”, “А-1” зэрэг поршент хөдөлгүүрт онгоц илгээж байсан бол Хойд Солонгос болон холбоотон Хятад “Як-9”, “Ла-9”, “Ил-2”, “Ил-10”, “ТУ- 2”, “Пе-2” онгоц ашиглаж байв. Төд удалгүй эвслийн хүчнийхэн агаарт ноёрхлоо тогтоохын тулд “Ф-80”, “Ф9Ф”, “Ф2Эйч” зэрэг тийрэлтэд хөдөлгүүртэй онгоцуудаа илгээсэн. Ингэснээр эвслийнхэн хүчнийхэн газар нутгийнхаа 90 гаруй хувийг алдсан Өмнөд Солонгосыг чөлөөлж, давуу байдал тогтоож байв. Үүний хариуд ЗХУ тухайн үеийнхээ дэвшилтэд онгоц болох “Миг-15”- ийг Хойд Солонгос, Хятадад дэмжлэг үзүүлэхээр Солонгосын хойг уруу илгээж, Хойд Солонгос, Хятад, ЗХУ- аас бүрдсэн холбоотны хүчнийхэн агаарт дахин ноёрхлоо тогтоосон. Гэсэн ч АНУ “Миг-15”-ийг сөнөөхөд тусгайлан зориулж “Ф-84”, “Ф-86” онгоц бүтээснээр холбоотны хүчний агаарын хаанчлал дуусч хоёр талын тулалдаан тэнцвэртэй болж иржээ. Тиймдээ ч энэ дайн өндөрлөсөн юм. Дэлхийн III дайн гэж нэрлэгдээгүй, нарийн тооцоо байдаггүй ч энэ дайны улмаас Өмнөд Солонгосоос 58127 хүн амь үрэгдэж, 175743 хүн шархдаж, 80 мянган хүн бууж өгсөн эсвэл сураггүй болсон бол Хойд Солонгосоос 215 мянган хүн амь үрэгдэж, 303 мянган хүн шархдаж, 120 мянган хүн бууж өгсөн эсвэл сураггүй болжээ. Тэгвэл дайнд Өмнөд Солонгос, Хойд Солонгосоос дутахааргүй оролцсон АНУ-аас 54130 хүн амь үрэгдэж, дайны дараа 2830 хүн нас барж, 92134 хүн шархдаж, 8176 хүн бууж өгч, 7245 хүн сураггүй болсон бол Хятадаас 114 мянган хүн амь үрэгдэж, дайны дараа 34 мянган хүн амь үрэгдэж, 380 мянган хүн шархдаж, 21400 хүн бууж өгчээ. Энэ тооцоогоор гурван жил үргэлжилсэн Солонгосын дайнд гурван сая орчим хүн амь үрэгджээ. Тэгвэл АНУ-ын тооцоогоор энэ тоо 2-3 дахин нэмэгдэж, 10 сая хүн амь үрэгдсэн гэсэн тоо ч бий. Үүнд энэ дайны талаарх мэдээллийг нуун дарагдуулах гэсэн оролдлого ч бас нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Учир нь энэ дайны үеэр Нанжиний хядлагаас дутахааргүй хүмүүсийг тамлан зовоосон, тарваган тахал, булчин задрах тахал гэх мэт хамгийн наад захын халдварт өвчний нянтай бөмбөг хэрэглэх гэх мэт хүн төрөлхтний эсрэг олон гэмт хэрэг гарчээ. Энэ мэт хими, биологи, бактериологийн зэвсэг мэр сэр туршигдсан нь ч нэгэнт илэрхий болсон.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын-Хэ батлан хамгаалахын удирдлагуудтай уулзсан өнгөрөгч даваа гаригт мөн Хойд Солонгосын Дээд ардын их хурал хуралдсан. Хаалттай болсон энэ хурлаар Өмнөд Солонгос болон АНУ-ын асуудлаар хэлэлцсэн нь дамжиггүй. АНУ Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтын үеэр Солонгосын хойгийн дайнд олон төрлийн онгоцтой гэдгээ харуулах гэсэн мэт ховор онгоцны “шоу” үзүүлж байна. Нууц технологитой онгоцны үзүүлэх нислэг бүхий энэ цэргийн сургуулилт дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэжилнэ. Энэ нь АНУ-ын Өмнөд Солонгостой ганцхан сарын доторх хоёр дахь хамтарсан сургуулилт. Харин ОХУ, Хятад хоёр Солонгосын хойгийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд буй энэ цаг мөчид Франц энх тайвныг эрхэмлэх хэрэгтэй сануулж, энэ асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санаа тавьсан гурав дахь орон боллоо. Ямартаа ч, өрнөдийнхөн нэгдэх, Хойд Солонгосын зэвсгийн хүчин чадлыг судлах ажил ид явагдаж байна. 
Сэтгэгдэл (7)
***** (103.11.192.46)
1938 онд зохион бүтээгдсэн 1942 оноос байлдааны нислэг хийж эхэлсэн Германы Мессершмидт-262 гэдэг тийрэлтэт онгоц байсан юм. Тийрэлтэт онгоц оролцсон анхны дайн Дэлхийн 2 р дайн болж байна. Дээр 50 саяын уналт нэвтрүүлгээр бас тийрэлтэт онгоц оролцсон дайн бол Солонгосын дайн гээд худлаа хариулт гаргаад л байна лээ.
***** (202.179.20.173)
zuvhun ami uregdsen tserguudiin too shu de.tsaana n engiin ard irged gd uhsen humuus zunduu bga
***** (27.123.213.2)
mangar yumuu niileed 3 say hvn amia aldsan
зочин (76.164.234.35)
хурдан байлдуул байлдаад боливол боличоосой.

zochin (202.179.26.76)
ene daind ch umnud solongos hoid solongos ЗХУ, АНУ, их британи гээд 20 орчим орон оролцсон гэж сонссон юм байна нийлээд тийм болж байгаа байлгүй дээ
478087 (203.169.50.66)
HUEEE SETGUULCHEE SEREEREI TANII TAWISAN MEDEELLEER BOL 478087 HUN UHJEE GETEL TA TOD UDALGUI 3 SAY GEED BICHSEN BHIIN