Өнгөрөгч сар цуст сараар нэрлэгдэв

Сирид 2011 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан жирийн иргэдийн эсэргүүцлийн жагсаал дэгдэж, улмаар иргэний дайнд хүрсэн энэ хоёр жилийн хугацаан дахь цуст сараар өнгөрөгч гуравдугаар сар нэрлэгдлээ. Учир нь өнгөрөгч сард 6005 хүн амь үрэгджээ. Өөрөөр хэлбэл, үүнээс өмнө ганцхан сарын дотор ийм олон хүн амь үрэгдэж байгаагүй гэнэ. Үүнийг 30 хоногт хуваавал нэг өдөрт 200 хүн амь үрэгдэж байсан гэсэн үг. Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын төвийн судалгаагаар өнгөрөгч сард амь үрэгдсэн 6005 хүний 1486 нь сөрөг хүчний дайчин, 1464 нь Засгийн газрын цэрэг. Үлдсэн 3055 нь энгийн иргэд бөгөөд үүний 291 нь эмэгтэй хүн, 298 нь хүүхэд аж. Энэ тоог амь үрэгдсэн нь тогтоогдсон хүмүүс дээр нэмвэл Сирид хоёр жил гаруй үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас 62554 хүн амиа алдаад байна. Гэхдээ Сирийн хүний эрхийн ажиглалтын төвийн тэргүүн Рами Абдельрахман үүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж “Үнэндээ 120 мянга орчим хүн амь үрэгдсэн гэсэн тооцоог бид хийсэн” гэж хэлжээ. Тэгвэл НҮБ өнгөрөгч хоёрдугаар сард Сирид одоогийн байдлаар 70 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)