Халед Мешааль “Хамас”-ийн удирдагч-аар дахин сонгогдлоо
- 2013-04-03
- Дэлхий
- 0
Палестиний “ХАМАС” бүлгийн удирдагч Халед Мешааль энэ албан тушаалдаа дахин сонгогдож ирэх дөрвөн жилд улиран ажиллахаар боллоо. Өнгөрөгч даваа гаригийн орой Египетийн нийслэл Каир хотын “Каир” зочид буудалд дээрх зэвсэгт бүлгийн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж нууц санал хураалтаар шинэ удирдагчаа шууд сонгожээ. Тэгэхэд 56 настай Х.Мешааль гишүүдийн дийлэнхийн саналыг авсан юм. Баруун эрэгт төрсөн Х.Мешааль 1996 оноос хойш “ХАМАС” бүлэгт хүчин зүтгэж байна. Харин энэ бүлэг 2007 оноос хойш Газын зурвасыг хянаж буй. Энэ зуур Палестиний нөгөө хэсэг буюу засаг захиргааны төв байрладаг Баруун эргийн “ФАТХ” бүлэг “ХАМАС”-тай Газын зурвасын эзэмшлийн асуудлаар тэмцэлдэж байв. Гэсэн ч “ХАМАС” Засгийн газрын дэмжлэгтэй “ФАТХ”-тай 2011 оны дөрөвдүгээр сард гал зогсоох гэрээ байгуулсан. Халед Мешааль “ХАМАС” бүлгийг үндэслэгч Шейх Ахмед Яссинийг 2004 онд Израилийн нууц ажилтнуудад амь үрэгдсэнээс хойш энэ бүлгийг толгойлж байгаа бөгөөд уг бүлгийг АНУ, Израиль, Европын Холбоо террорист байгууллага гэж үздэг.

Сэтгэгдэл (0)