Жон Кеннедийн охин Япон дахь АНУ-ын элчин сайдаар томилогдох бололтой
- 2013-04-03
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японд суух АНУ-ын Элчин сайдын албан тушаалд нэр дэвшигчдэд экс Ерөнхийлөгч Жон Кеннедийн охин 55 настай Кэролин Кеннедийг багтааж буйгаа өнгөрөгч мягмар гаригийн орой мэдэгдлээ. Хэрвээ К.Кеннеди энэ албан тушаалд томилогдвол Япон дахь АНУ- ын анхны эмэгтэй Элчин сайд болно. Нөгөөтэйгүүр зохиолч, хуульч К.Кэролин Токио уруу явах магадлал бусад нэр дэвшигчээс өндөр байна. Учир нь тэрбээр Б.Обамаг тууштай дэмжиж ирсэн бөгөөд 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн идэвх зүтгэл гаргажээ. Б.Обама К.Кеннедийг Япон дахь Элчин сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтад багтаахаас өмнө түүнд энэ ажлыг санал болгож байв. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай агсан Жэклин Кеннедийн цорын ганц охин К.Кеннеди Харвард, Колумбын их сургуулийг төгссөн агаад “Жон Кеннеди”, “Америкийн баллет театр” гэх мэт олон ашгийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг байна. Харин 2009 онд Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсоны дараа Нью-Йорк мужийн сенатчид өрсөлдсөн ч хувийн шалтгаанаар нэрээ татжээ. Ямартаа ч, одоогоор Япон дахь АНУ- ын Элчин сайдаар К.Кеннедийн адил хуульч мэргэжилтэй Жон Роос ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)